НИЙГЭМ
БЗД-ийн иргэн А.Нямсүрэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилсан “Дэм дэмэндээ” аян эхнээсээ эзэддээ хүрч өнөөдөр /2021.07.31/ А.Нямсүрэнд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Хоёр жилийн өмнө өвчний улмаас хань ижлээ алдаж 3 хүүхдээ өсгөх хүнд ачааг үүрэн өрх толгойлон үлдсэн хэдий ч амьдралд бууж өгөлгүй зүтгэсээр ирсэн хөдөлмөрч эмэгтэй юм.
Өөрийн гэх газаргүй түрээсийн гэрт амьдарч байсан бол одоо өөрийн гэсэн гэртээ үр хүүхдүүдтэйгээ сэтгэл амар амьдрахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag
Сайхан мэдээ байна. Бүгдэд нь амжилт хүсье