ДЭЛХИЙНИЙГЭМ

Майкрософт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Техник технологийн дэвшил цаг минут тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед нийгмийн эмзэг давхарга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр болгон орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж хомс байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг чанартай, бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг улс бол яах аргагүй Япон улс. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус, ариун цэврийн өрөө, цахилгаан шат, явган хүний гарц гээд дурьдаад байвал зөндөө.

Тэгвэл энэ удаад Америкийн “Майкрософт” корпорациас технологийг нийгмийн аль ч давхаргад тэгш, хүртээмжтэй хувиарлах төслийг хэрэгжүүлэн гол зорилтоо болгон ажиллаж эхэлсэн сайхан мэдээ байна.  

“Майкрософт” нь 2016 оны намйдугаар сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Windows 10”-н тусгай шинэчлэлт хийсэн нь үүний нэг тод жишээ.

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан нүүр царай таних программ боловсруулсан байна. Компьютер дээр бичиг баримтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох үүднээс “Microsoft Office”-т хоёр шинэ нэмэлт программыг оруулсан байна. Нэмэлтүүдийг “PowerPoint”-д зориулсан ба “STAMP” (Microsoft PowerPoint-ийн хадмал орчуулгын нэмэлт) нэсэн нэртэй байх юм байна.

“STAMP” нь “PowerPoint”-ийн өргөтгөл бөгөөд видео эсхүл аудио танилцуулга байх бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай нэмэлт программ аж. Түүнчлэн, видео, аудио бичлэгийн дор харгалзах сабтайтл буюу хадмал орчуулгатайгаар оруулсан программ ч багтжээ. Энэ нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан программ юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Америкийн Вашингтоны Их Сургуультай хамтран хараагаар удирдаж болох “Windows 10” үйлдлийн системийн боловсруулалт дээр мэргэжлийн баг ажиллаж эхэлжээ.

Үүний сацуу, “Майкрософт” корпорациас зөвхөн программын шинэчлэлт хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан  аж. Хөтөлбөрийг Дэлхийн 12 өөр улс оронд байгаа аутиземын хүрээний бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ч дэмжих юм байна. Энэ нь тус корпороацийн ойрын 5 жилийн гол төлөвлөгөөнд багтсан аж.

(Эх сурвалж: microsoft.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button