Нийгмийн
Туул голд живсэн иргэнийг аврагчид дөрөв өдөр эрсэн ч олдоогүй хэвээр байна

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжээ. Аврагчид дөрвөн бүлэгт хуваагдан эрсэн ч олдоогүй хэвээр байна.
Өнөөдрийн эрэх ажил өглөөний 05:30 цагт эхэлсэн байна. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид очсон гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.