Нийгмийн
ТОДРУУЛГА: Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Цар тахлын нөхцөлтэй энэ үед нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэх ажлыг цахимаар зохион байгуулах уу, биечлэн очиж бүртгүүлэх үү гэх асуудал тулгараад буй. Тиймээс нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг хэрхэн явуулах талаар Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулбал,
“2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар бүртгэх гэж байна. Бүртгэлийн ажил ирэх долоо хоногт буюу энэ сарын 09-ний өдрөөс эхэлнэ. Өмнө нь эцэг эхчүүд заавал ирж бүртгэлийг баталгаажуулдаг байсан бол бүгдийг цахим болгохоор ажлаа бэлтгэж байна. Ямар хаягаар орж бүртгүүлэх талаарх мэдээлэл тодорхой болоогүй байгаа. Бид нэгдсэн мэдээллийг тун удахгүй хүргэх болно” гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.