ДЭЛХИЙУРЛАГ

Нэгэн эрэгтэйн орон доороос Грекийн 2300 жилийн настай алтан титэм олджээ

Английн Сомерсет хотод нэгэн тэтгэврийн настны орон доороос үрчийсэн сонин бүхий хайрцаг дотор 2300 жилийн настай эртний Грекийн титэм олджээ.

Титмийг ологч нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өвөө нь дэлхий дахинаар аялагч, цуглуулагч байсан. Мөн өөрт нь маш олон үнэ бүхий эдийг өвлүүлсэн дотор дээрх олдвор байсан гэж ярьжээ.

Тэрбээр “Би өвөөгөөсөө маш их зүйлийг өвлөж авсан. Тэдний ихэнхийг гэрийнхээ хаа нэгтээ баглаж тавьчхаад бараг арван жил нээж ч хараагүй” хэмээгээд Миний өвөө 1940 -1950 онуудын хооронд улсуудаар олон удаа аялж байсан. Магадгүй титмийг Македон Александер амьдарч байсан баруун хойд хэсэгт байхдаа олж авсан байх. Гэхдээ тэр надад энэ цэцгийн хэлхээт үнэт эдлэлийн талаар огт ярьж байгаагүй" гэв.

Аялагчийн ач болох өвөө таван жилийн өмнө алтан титмийг бусад эд зүйлсийн хамт ойролцоох Доркэстерийн дуудлага худалдаанд үнэлүүлжээ. Титмийг шинжээч Гай Швинг анх хараад хосгүй үнэ цэнэтэй эд хэмээн мэдсэн гэж хэлсэн байна. 

Цэвэр алтаар хийсэн гар хийцийн алтан титэм ойролцоогоор  найман инч, 100 грамм орчим жинтэй, маш уран хийцтэй байв. “Алтыг ийм хийцтэй болгож давтах хэцүү. Энэ бол Грекийн үеийн дурсгалд багтах ховор бүтээл бөгөөд хэлхээ цэцгэн хэлбэр бүхий дүрслэлээс нь харахад Грекийн хойд хэсэгт хийгдсэн байж магадгүй юм” хэмээн мэдэгджээ. 

Энэ мэт  лавр, мирт, царс, чидун модны мөчрүүдийг дүрсэлсэн титмүүд нь эртний Грекд мэргэн ухаан, ялалт, үржил шим, амар амгалан, ариун журам гэх мэт үзэл суртал, ёс суртахууны бэлгэдэл болдог. Мөн ихэвчлэн онцгой тохиолдлуудад болон бурхдад зориулан зүүж, язгууртан хүмүүсийн булшинд өргөл болгон өргөдөг байжээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button