СПОРТ

“Уулын фитнесс”-ийн ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Зүрх ууланд хэсэг залуус хамтарч, “Уулын фитнесс”-ийг байгуулахаар зориг шулуудан хөлс хүчээ дундалж “Уулын фитнесс”-ийг нээж байв. Энэ газрыг татан буулгах гэж байгаа талаар мэдээлэл гарч “Уулын фитнесс”-ийг байгуулсан “Чийрэг монгол” фитнесс клубийн залуус эсэргүүцлээ илэрхийлээд байв.

Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас томилсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан хуралдаж “Уулын фитнесс”-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдвэрлэжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Одгэрэл “Задгай фитнессийн үйл ажиллагааг хаах тухай албан шийдвэр гараагүй байсан. Харин цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулах санал тавихад нам дор газар тохиромжгүй гээд зөвшөөрөөгүй. Дүүргээс томилсон ажлын хэсэг дөнгөж сая нөхцөл байдалтай очиж танилцаад ирлээ. Энд фитнесс ажиллуулж болохгүй гурван шалтгаан байна гэж мэргэжилтнүүд үзсэн” гэлээ.

Ажиллуулж болохгүй гэх гурван шалтгааныг танилцуулбал:

  • Гэмт хэрэг гарах орчныг бүрдүүлж байна. учир нь ойр очимд хэд хэдэн хэрэг бүртгэгдэж байсан
  • Аливаа үйл ажиллагааг явуулахад стандарт хэрэгтэй. Хөдөө, хээр учраас зарим тоног төхөөрөмж зэвэрсэн, хуучирсан байна. Олон нийтийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин тул хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төхөөрөмж байрлуулжээ
  • Фитнессийн ойр орчмыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын бүс болгон зарласан учраас ногоон байгууламж сүйтгэж, орчны аюулгүй байдлыг устгаж байна.

Дээрх шалтгаанаас үүдэн хоорондоо ойлголцоогүй гэсэн бөгөөд талууд хоорондоо уулзаж хэлэлцээд фитнессын үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. 

Бид уулын фитнессийн ажиллагааг хаасан гэх агуулгаар сурвалжилж байсан. Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button