Нийгмийн

М.Анхцэцэгийн аав Т.Мөнхжанцан: Охиноо уйлахыг хараад дагаад уйлчихсан

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирэх гэж байна. Чингис хаан нисэх онгоцны буудлаас охиноо тосохоор ирсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн аав Т.Мөнхжанцан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр,

“Охиноо ийм сайхан амжилттай оролцож байгаад маш их баярлаж байна. Охиндоо хэлэхийг хүссэн бүхнийг ард түмэн минь хэллээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Охиныг минь энэ амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн багш н.Хосбаярт болон хамтран бэлтгэл хийдэг тамирчид та бүхэнд баярлалаа. Та бүхний болон Хүндийн өргөлтийн холбооны бүгдийнх нь амжилт юм шүү.

Эцэг хүний хувьд охиноо медальд хүрчхээсэй гэсэн хүсэл зорилго тэмүүлэлдээ хүрчхээсэй гэж их хүссэн Охинд минь хүүхэд нас гэж бараг байсангүй. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэсэн бодол байлаа. Гэхдээ энэ бол чамлахаар амжилт биш. Маш том амжилт. Дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр байрт ортлоо тэмцсэн охиндоо маш их баярлалаа. Аав нь охиндоо хайртай шүү. Охиныгоо уйлж байгаа, хүрэх ёстой амжилтдаа хүрч болох байсан юм шиг санаж байгаа бодол нь охиныг минь уйлахад хүргэсэн. Охиноо уйлахыг хараад дагаад уйлчихсан. Хэлэхэд хэцүү байдаг юм байна лээ. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байгаа юм чинь охин минь илүү сайн явж чадна гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 23:45

Ёстой мундаг сайхан аав бна даа. Охинд нь амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button