ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-д ойт хээрийн түймэр 150 жилийн түүхтэй хотыг үгүй хийв

Америкийн Калифорни мужид ойт хээрийн түймэр гарч, 150 жилийн түүхтэй Гринвилл хот тэр чигтээ сүйдсэн байна. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээллээ.

"Өнөөдөр бид Гринвиллийг алдлаа" хэмээн мужийн хэвлэлийн төлөөлөгч Дуг Ламальфа харамсан мэдэгдлээ.

Хот хоёрхон цагийн дотор гал түймэрт автаж сүйтсэн байна. Гринвилл хот нь XIX зууны дунд үеэс хүн суурьшиж эхэлсэн алтны эрэлчдийн дамжин өнгөрөх хот гэдгээрээ алдартай.

Хотын оршин суугчдыг түймрийн үеэр нүүлгэн шилжүүлэх болсон талаар ч мэдэгдсэн.

Нас барсан, бэртэж гэмтсэн хүн байгаа эсэх мэдээлэл хараахан ирээгүй байна.

Калифорнид ойт түймрийн улмаас 16 мянга гаруй оршин суугчдыг  нүүлгэн шилжүүлсэн аж.  

Калифорнийн Ойн аж ахуй, Гал Түймэрээс Хамгаалах Газрын мэдээлснээр, “Дикси” хэмээх түймэр аль хэдийн 278 мянган акр /112,5 мянган га гаруй/ талбайг хамарчээ. Түймрийн улмаас 60 гаруй барилга байгууламж сүйдэж, 12 мянга гаруй байшин барилга аюулд өртжээ. Галд автсан талбайн 35 хувийг унтраагаад байгаа бөгөөд наймдугаар сарын 13 гэхэд түймрийг бүрэн унтраахаар төлөвлөсөн хэмээв.

(Эх сурвалж: Associated Press)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо яахуудэээ байг�##� дэлхий хариугаа авах өдөр ирэлгүй л яахав. Байг�##�д яаж хандана төдий чинээ их хариугаа авна

Холбоотой мэдээ

Back to top button