Нийгмийн
Нийслэлд өчигдөр 2582 иргэнийг дархлаажуулжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 06-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1802, II тунд 780, нийт 2582 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.090.517 иргэн I тунд, 991.596 иргэн II тунд хамрагджээ.
Мөн нийт 2106 жирэмсэн эх, 12-15 насны 32.381 /32.0%/, 16-17 насны 16.807 /49.6%/ хүүхэд тус тус II тунд хамрагдсан гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.