Нийгмийн

Өнөөдөр Лунтангийн Болормаа агсны мэндэлсэн өдөр тохиож байна

The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн Болормаа агсны мэндэлсэн өдөр өнөөдөр буюу /2021.08.07/ өдөр тохиож байна. Тэрбээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж байсан.

Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.
Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад  туршлага судалсан юм. 

Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад билиг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ. 

Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. The Mongolian Mining Journal сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус бие даасан мэргэжлийн редакц юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд The Mongolian Mining Journal хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.    

Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ.  

Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2014 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлийг бэлэглэж ирсэн билээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хатуу үнэн
хатуу үнэн
2021-08-08 07:35

2015 он гэхээр ардчилсан нам төрийн эрх барьж байсан үе байгаа биз дээ. Энэ бүсгүй уул уурхай, газрын баялгийн хууль бус өмчлөлийн т�##�аар үхэж д�##�д орсон элбэгдорж үхээрийн болон ардчилсан намынхны хятадуудтай хуйв�##�даж газрын баялгийг хэрхэн цөлмөж буйг шүүмжлэн сүүлд маш ноцтой мэдээллийн мөрөөр орж сурв�##�жлага бэлдэхээр мэдээлэл цуглуулж байгаад үхэж д�##�д орсон элбэгдорж үхээрийн явуулсан хүмүүст хорлогдсон юм.

Back to top button