Нийгмийн

С.Болормаа агсныг дуудаж архидсан В.Рэнцэндорж нарыг гэм буруугүй гэж үзлээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Улмаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхэлж, өдөржин хуралдсанаар шөнө шийдвэрээ гаргалаа.

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар өмгөөлөгч нарын хамт оролцсон бөгөөд тэднийг энэ хэрэгт буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болголоо. Учир нь талийгаач С.Болормаа агсныг бөөлжсөндөө хахаж амиа алдсан, холбогдогч нар аюултай нөхцөл байдалд байхад нь хаяж яваагүй гэж шүүхээс үзлээ.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа машин дотор амиа алдсан байдалтай олдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. үнэхээр гэм буруугүй бол архи уусан хүний буруу болж дээ цагаатгах зүйлээ цагаатгана шүү шүүхээр орсон болгон ял авах ####багүй дээ

  2. Дарга нар удирлагандаа байгаа хүмүүсийг өөрөөндөө дуудаж авчирч архидаж болно гэдгийг бат####гаажуулсан шүүх хур#### болжээ.Т####ийгаач бүсгүй архиар шахуулж магадгүй цаашид гарч болзошгүй муу үр дагвараас зугтаж яваад ийм эмгэнэлтэй явд#### болсон байхдаа Гэтэл ажлын байрандаа архид####т зохион байгуулж эмгэнэлт хэрэг гарах суурийг тавьсан хүмүүс гэм буруугүй гээд энхийн цагаан тагтаанууд болж байдаг.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button