Нийгмийн

ТОДРУУЛГА: Ц.Гарамжавын зээг Богдоор тодруулж, гутал сэнтий бэлдсэн гэдэг нь ХУДАЛ

Зарим мэдээллийн сайтад Буддын шашны гурван их оргилын нэг Аравдугаар Богд Жавзандамба хутагтын хойд дүрээр “Монполимет”-ын Ц.Гарамжавын зээг тодруулахаар гутал сэнтийг нь бэлдсэн гэдэг мэдээлэл гараад байгаа юм.

Тодруулбал, Ц.Гарамжавын зээ болох 2015 оны 5 сарын 4-нд төрсөн Ачилдай, Агуйлдай хоёр ихэр хүүгийн нэгийг аравдугаар богдоор тодруулж, 2021 оны наймдугаар 11-ний өдөр суудалд нь зална гэжээ.

Энэ талаар бид Гандантэгчинлэн хийдээс тодруулахад, “Монполимет”-ын Ц.Гарамжавын зээг аравдугаар богдоор тодруулахаар зэхэж байгаа, гутал сэнтий бэлдсэн гэдэг мэдээлэл ор үндэсгүй худал. Тийм зүйл огтоос яригдаагүй. Хэсэг бүлэг хүмүүс худал мэдээлэл тарааж байгаа байх. Харин наймдугаар сарын 12-нд Хамба ламд даншиг өргөх ёслол болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button