Нийгмийн

Замын-Үүд боомтоор өчигдөр ачаа тээврийн 190 машин орж иржээ

Монгол Улсын хилээр 2021 оны наймдугаар сарын 9-нд 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн тухай Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ. 

Энэ оны наймдугаар сарын 3-ны байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээгдэж буй 4,260 чингэлэг байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдэгдсэн билээ.

Одоогоор БНХАУ-ын Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5,151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг манай улсад орж ирээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button