УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяа: Айлд архидсанаар хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт согтуурсан этгээд хариуцлага хүлээнэ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн санаачилсан хуулийн талаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан, анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан, анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан, хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй болох асуудлыг хуульчилсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтнууд одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.

Сум, хороо бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болж хүүхэд хамгааллын асуудал хорооны засаг дарга, сумын цагдаагийн хавсран хийдэг ажил биш мэргэжлийн хүн 100% хариуцан хийдэг ажил болсон. Энэ хуулийг мэргэжлийн судлаачид, хүүхэд хамгааллын ТББ-ууд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулж, одоо ч хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэдэг заалт орсон. Энэ заалт хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн “6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт байсан бөгөөд энэ заалтын дагуу хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг торгох зохицуулалт үйлчилж байсан (одоо ч үйлчилж байгаа).

Эрх нь зөрчигдөж, эрсдэлд орж байгаа хүүхдүүдийн 70% орчим нь гэртээ, үүний цаана ахуйн архидалт, эрхийг нь хангаж, хамгаалахгүй байгаа, эрсдэлд оруулж байгаа асран хамгаалагчид байна. Үүнийг бид бууруулахгүйгээр хүүхдийн эрх ярих боломжгүй юм. Тиймээс хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсан хэмээн үзэж хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Та архи уугаад гэртээ хариад хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэхээр байвал хариад хэрэггүй байх. Хүүхэд, гэр бүл тань гэртээ аюулгүй байх эрхтэй, та түүнийг хангах үүрэгтэй.

Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол улс төржих асуудал биш, сошиалаар намайг гутаан доромжлоход ашиглах сэдэв биш. Бид хүүхдийн хүчирхийлэл болохоор сошиалаар сэвээд, бухимдаад өнгөрөх биш хүүхдийг эхнээс нь эрсдэлд оруулахгүй байхад бүх хүн, бүх талаар ажиллах ёстой" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Булгантуяа өөрөө ҮХ зөрчиж Төрийн Эрхийг булаан авахыг завдсан Гэмт хэрэг үйлдчихээд бас Иргэдийг торгоно шийтгэх юм яриад явдаг___Булгантуяаг Эргүүлэн татахыг Шаардаж байна,

Zochin
Zochin

Za chi hudlaa poprohgui shu naadah chin dam arhidaltad gdg buleg ru orood shiidegdeed yvchina shu

Ахмад
Ахмад
Reply to  Zochin

Тэтгэврийн 238р тогтоолыг буруу хэргэлж 300 000 гаруй ахмадыг хохироосон нуглээ эртхэн наманчилж, залруулсан нь дээр шүү.уй гашуу,нус нулимс чамруу цувсаар л бга шүү.

Зочин
Зочин

ЧИ ОДОО ЮУН ОЛОН ЮМ ЯРЬДЫН ЧАМАЙГ БАГАД ЧИНЬ ТАНАЙД ГАРУУД АРХИДААД ЧАМАЙГ ТАТВАГАНАЛ ХҮЧИРХИЙЛЖ БАЙСАН ЮМ УУ? ӨВДСӨН Л БАЙХ ХӨӨРХИЙ ҮЗЦЭН ЮМ ШИГ ДОНГОСООД БАЙХЫН ЯМАР ЛАЙТАЙ ХҮҮХЭН БЭ ЧИ ЧИНЬ ОДОО АЙЛД АРХИДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.НАЙЗ НӨХДИЙНДӨӨ ГАНЦ ХУНДАГА ЧААНАШТ

kkkk
kkkk

ene avgai bvr suns svvder n bhgui boljee

rrr
rrr

undsen huuli zurchih shiitgelgui yum uu

До ван99646786
До ван99646786

Энэ нөхөрт арга хэмжээ авахгүй юм уу ҮХ зөрчсөн биздээ хйн

Зочин
Зочин

Энэ авгайг уих с зайлуулж арга хэмжээ аваач . Хууль хяналт тагнуулын хумуус яасан бэ.

Зочин
Зочин

утга учиргүй хууль санаачилж ажил хийж байгаа дүр зургууд их байх юм даа.ард иргэдээ хэтэрхий үр хүүхдэдээ хайхрамжгүй ханддаг гэдэг бүдүүлэг асуудал илэрхийлээд бна уу даа.түүний оронд архины үйлдвэрлэл,үйлчилгээг чангатгах бодлогын хууль санаачлаад ч дээ.

Зочин
Зочин

dur esgej amidarsnaas sanaa n zovdgui yum baih daa, hend ch hereggui huuli sanaachlahiin orond eh orondoo heregtei yum hiigeech,

Зочин
Зочин

Энийг төрөөс зайлуулья аа!!

Зочин
Зочин

Энэ их хурлын гишүүн овоо зөв нийгмийн харилцааны асуудлыг хөндөөд байна харин дэмжих гишүүд байна уу үгүй юу?

Иргэн
Иргэн

МАН гай түйтгэрээр Монголын нийгэм тэр чигээрээ сүйрч бн!! МАН мафиууд АПУ компанийн мафиуудтай гэрээгээр Монголчуудыг хордуулаж үнэстнээр нь устгах ажилыг олон жил амжилттай хийж ирлээ!!! Үрд дүнд нь олон мянган Монгол хүн олон мянган Монгол хүн устаж үгүйрлээ!!

Одод
Одод

Цэцэрлэгийн багш нар хүүхэд загнаад үл хайхраад хүчирхийлэл хийж хүүхдэд сэтгэл санааны дарамт үзүүлж б ашдээ...хүүхдүүдийг ялгаварлаж б.а...

Холбоотой мэдээ

Back to top button