УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Үдээс өмнө Г.Дамдиннямын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2025.11.25/ үдээс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.

Эл хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 62 гишүүн оролцсоны 47 нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж тайлбарлаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Эрдэнэт үйлдвэр чинь авилагад живж бн сайдаа!!! Хулих Хурандаа Хүрэлсүхийн суганы үс Ёндон Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж Хүрэлсүхэд мөнгөө өгсөөр байна!!!

Зочин
Зочин

Новшнууд улаан цагаан луйвар хийчих юмаа.

Зочин
Зочин

Шатахуунд тавих хяналт шалгалтаа сайжруулахад л болно.өмнө нь болоод байсан.мөнгө идэх аргыг ч олох юм даа.хариуцлагагүй төрд,хариуцлагагүй албан тушаалтнуудаас дүүрч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button