АН-ын бүлэг дотор ХАГАРАЛ үүсгэх ХӨДӨЛГӨӨН

Хоёр хуваагдсан АН нөхөн сонгуулийн өмнө мөн л тулж ирлээ. Хагаралаа арилгаж чадахгүйгээр хоёр ч сонгуулиар “далаараа тавиулчихсан”. Саяхан Архангайн засаг дарга Д.Золжаргалыгаа огцруулж орон нутагт хүртэл хагаралтай байгаагаа илчилсэн билээ.
Тэгвэл орон нутгийн хагарал цаашаа “юм” бас болох нь. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн дотор нь ч талцал, хуваагдал гарах бололтой.
Тодруулбал, АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон С.Одонтуяаг тус албан тушаалаас нь буулгаж, түүнийг оронд УИХ-ын гишүүн, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнийг томилох талаар яригдаж эхэлсэн байна. Мөн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилох яриа явагдаж эхэлсэн гэгдэж байгаа юм.
Энэхүү хөдөлгөөнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдана гэгдэж буй. Хөшигний ар дахь эдгээр яриа, тохироо үнэхээр биеллээ олвол Ардчилсан намын шат шатанд хагарал гаарч, улам дордох нь ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ergej bosch ireheer bolson tsaad nam chin. udahgui ih hurald gishuungui boloh baih. Oluulaa bsan ch gesen alban tushaal bulaaltsaldana, 2uulaa baisan ch gesen tegne. Dampuursan nam.
Балга уё өгөөч хатаж үхлээ - гэдэг балай Батсуурь уу. Сүхбаатар аймгийн засаг дарга байхдаа хүн шиг ажилладаг, ухаантай залуу шиг лбайсан. Харин Их Хуралд ирчихээд өлсгөлаөн зарлаад " Даргаа балга ус өгчихөөч, хатаж үхлээ " гэж байгааг нь сонсоод үнэхээр гайхсан бас өрөвдсөн.
Хоорондоо алалцаад бай. Ямар 100 наслах биш хумсалж луйвардаж идсэн мөнгө нь багадаагүй байх