Нийгмийн

“МАН нөхөн сонгуульд С.Эрдэнийн АН-ыг захиалсан байна”

Ардчилсан намын хоёр хуваагдал өдгөө ч арилаагүй байгаа. Өнөөдөр /2021.08.11/ О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир: "Ардчилсан нам гурван асуудлаар хуралдаа. Хамгийн эхэнд, Үндэсний бодлогын хороогооо хуралдуулаад нөхөн сонгуульд оролцох бичиг баримтаа хүргэж өгсөн. Аудитын дүгнэлт гарсан. Бичгээ аваачиж өгөхөд эрх баригч МАН энэ удаагийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ даргатай АН-ыг захиалсан юм байна гэдэг уур амьсгал мэдрэгдсэн. Гэтэл энэ АН ард түмний тавхан хувийн л дэмжлэг авсан байдаг. С.Эрдэнэ Сонгинохайрхан дүүрэгт өөрөө нэр дэвших сурагтай байсан. Тэндээс ялах уу. Нэг алаас захиалга өгдөг, нөгөө талаас захиалгаар орж ирдэг. Дунд нь сонгогчид хохирч байна. Эрх баригч намын тухай маш ноцтой хоёр зүйл бий. Ардчилсан сонгуулийг булшилдаг, тав хүрэхгүй саналтай зохиомол Ардчилсан намыг бий болгодог. Тэрхүү Ардчилсан намаа тэжээн тэтгэдэг. Тэгээд түүнийгээ сонгуульд оруулдаг. Уг нь сонгуульд УДШ-д бүртгэлтэй, дүрмийн хороотой, дотоод сонгуулийн хороотой нам оролцох ёстой. Өнөөдөр СЕХ-ны шийдвэрийг хараарай. С.Эрдэнэ талын АН-ыг сонгох уур амьсгалтай байна. УДШ-ийн С.Эрдэнийг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй. Даргаар бүртгэсэн бүртгэл байхгүй, төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр бий.

Хоёрдугаарт, Замын-Үүд-Тяньжины боомт дээр байгаа бөөгнөрсөн бараануудад Ардчилсан нам хүрч шууд сурвалжилна. Ачаа тээврийн үнийг хүчээр 10 саяд барина гээд заачихсан чинь бараа ачих машин олдохгүй байна. Мөн жолооч нар 30-40  саяар нууцаар үнэ тохиролцож байна. Чөлөөт зах зээл гэж байхгүй болж, “юм”-ны үнэ өслөө” гэв.

Ардчилсан намын Хүний нөөцийн бодлогын дарга Б.Болор-Эрдэнэ: “Олонхын дэмжлэг итгэлийг хүлээсэн тухайн үндэстнийхээ хөгжлийн бодлогыг тодорхойлох үүрэг хүлээдэг. Ардчилсан нам санал дэвшүүлэх байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс мэдлэг, чадвар, боловсрол тэр тусмаа ёс зүйтэй байх ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2021 12:11

Алтанхуягын �##�иа с�##�бадай

Холбоотой мэдээ

Back to top button