Ч.Өнөрбаяр: Уул тахихад ч том жийп хөлөглөөд давхидаг “хурган дарга” нар болиоч ээ

АН-ын "4-11" мэдээллийн цагаар цадигаа алдсан эрх баригч МАН-тай өрсөлдөж, ялалт байгуулахын төлөө АН-ын бүх хэсэг, гишүүд болон бусад улс төрийн намуудыг ч эвлэлдэн нэгдэж, нөхөн сонгуульд хамтарч ажиллахыг уриаллаа.
Энэ үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр Сутай хайрханы тахилгын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тахилгад оролцож болно. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Гэхдээ төрийн ёслолыг цомхон бага зардлаар хийж болно. Автобусанд суусан ч дагаад л далдагнаж байдаг, овоо уул тахихад ч том том жийп хөлөглөөд давхидаг "хурган дарга нар" одоо болиоч ээ. Тэр хүмүүстэй хариуцлага тооцооч ээ. Тэдэнд хийх ажил зөндөө байгаа шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө хариуцлага тооцох хэрэгтэй. Автобусанд суухаар нь бол загнаад байдаг юм байна лээ. Том жийп хөлөглөөд давхихаар нь дуугүй өнгөрдөг байж таарахгүй.Сутай хайрханы тахилга гэдэг чинь ямар МАН-ын бага хурал хуралдаж байгаа юм уу. Ийм утгагүй зүйл хийхээ болих хэрэгтэй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурган дарга нарыг " засах " хутгаа МАН бэлтгэхгүй байгаад байв�##� их багагүй бүгд засуулах байх шүү.
Арай ч дэндлээ дээ засаглаж байгаа нам болон еөк.Төсвийн хөрөнгөөр ард түмний татварын хөрөнгөөр ингэж баруун солгойгүй цацдаг нь өөрөө том гэмт хэрэг шүү хариуцлага тооцож төлүүл!!!!!!Цар тахлын энэ хүнд үед арай дэндүү юмаа хоорондын ай барих олон хүн цуглуулж найрлан цэнгэх нь улс үндэстний эсрэг гэмт хэрэг боллоо!!!!!