НИЙГЭМ

Ж.Мягмар: Цэцэрлэгийн нэг ангиас халдвар илэрвэл 14 хоногийн зайн сургалтад шилжүүлнэ

Сургуулийн өмнөх боловсролын элсэлт хичээлийн талаар БШУЯ-аас мэдэгдэл хийлээ. Энэ үеэр шинээр ямар ажил нэмэгдсэн, хүүхдүүдийг халдвараас хамгаалах, насаар ангилж үзэхийг Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээллээ. Тэрбээр,

“Цэцэрлэгт халдвар илэрвэл 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Харин цэцэрлэгийн нэг давхрын гурван бүлгээс халдвар илэрвэл тус давхрыг тусгаарлан хаана. Тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхгүйгээс гадна цэрэглэг гэрийн хооронд явахдаа амны хаалтаа зүүнэ. Харин танхимдаа зүүхгүй байж болно.

ХҮҮХЭД СУРГУУЛЬД ХЭРХЭН БЭЛТГЭГДСЭНИЙГ АНХ УДАА ҮНДЭСНИЙ СУДАЛГААГААР ГАРГАНА

Сургуульд бэлтгэгдсэн талаарх үндэсний судалгаа энэ хичээлийн жилд анх удаа хийгдэнэ. Уг судалгаа нь багш хүүхэдтэй харилцаад дүгнэж, ямар чадвар нь илүү хөгжиж байгааг цэцэрлэг, бага анги, бага ангийн сургалтын менежер багш нар оролцон зохиох юм. Иймээс нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдүүдийн 30 хувийг тус судалгаанд есдүгээр сараас эхлэн хамруулна.

Үүний үндсэн дээр сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхдүүд хэрхэн бэлтгэгдэж, цаашид бага боловсролоо хэрхэн дэмжих талаар хангах үнэлгээ болно. Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, багш өөрийгөө үнэлэх боломж гарч ирнэ. Энэ нь шалгалт огт биш юм.

-4 БОЛОН 5 НАСТНУУДЫГ ТАНХИМЫН ХИЧЭЭЛД АВНА, 2 БОЛОН 3 НАСТНЫГ АВАХГҮЙ-

“Цар тахлаас хамгийн их хохирол амссан салбар бол боловсролын салбар юм. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг яаж эхлүүлэх вэ гэдэг дээр ажлын хэсэг гарсан. Үе шаттайгаар танхимын цэцэрлэгээ эхлүүлье гэж ярилцаж байгаа.

СӨБ-д харьяалагдах хоёроос таван настай хүүхдүүд коронавирусийн вакцинд хамрагдах боломжгүй. Улирлын томууд их өртдөг нас учраас үнэлгээ хийж байж дөрөв болон таван настнуудыг танхимаар эхлүүлэхээр санал гарсан. Үүн дээр Боловсролын яам ажиллаад цаашдаа үе шаттай ажиллах чухал гэж үзэж байгаа. Маш өндөр эрсдэлтэй нөхцөлд нээх гэж байгаа учир эцэг эхийн хамтарсан ажил байх болно.

Есдүгээр сарын нэгэнд эхлэх танхимын хичээлээ дөрөв таван настангуудаас авна. Дөрвөн настнуудаа өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Харин ирэх жил сургуульд орох буюу бэлтгэл бүлэгт орох таван настнаа бүрэн хамруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэ бүгд эцэг эхчүүдийн санал дээр үндэслэнэ. Хоёр, гурван настай хүүхдүүдийг хэзээ авах, хэрхэн танхимаар эхлүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button