Нийгэм мэдээ

Цахимаар 56 сая төгрөг залилуулжээ

Сүүлийн гурван сарын хугацаанд Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон иргэн 56 сая төгрөгөө цахимаар залилуулсан. Мөн хамгийн сүүлд 10 удаагийн үйлдлээр 37 сая төгрөгөө залилуулсан гэх мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар Сүхбаатар аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 17 хувийг залилах, үүний 70 хувийг нь цахим залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 60 хувь өссөн дүн юм. Мөн тус аймагт залилангийн гэмт хэрэг хурдацтай өсөж байгааг статистик харуулж байна.

Иймд иргэн та өөрөө анхаарал болгоомжтой байж энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө олон бусдыг хамгаалах. Фейсбүүк, телеграмм зэрэг цахим орчинд тархаж буй ажлын зар, онлайн худалдаа зэрэгт маш сайн хяналт тавьж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2024 20:15

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ АЦНУУДАА ЦАХИМААР ЗАЛИЛУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ЖИНХЭНЭ ҮНЭН ДҮФ ЗАЛИЛЖ БАЙГАА ЛАЛАР ЧИ БРАВО

Холбоотой мэдээ

Back to top button