НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Зардал юунаас болж нэмэгдсэнийг хөндлөнгийн санхүүгийн аудитаар шалгуулах хэрэгтэй”

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн шалтгаан нь геотехникийн нөхцөлтэй холбоогүй гэж хөндлөнгийн шинжээчид дүгнээд буй. Гэвч “Рио Тинто” группийн зүгээс өөр шалтгаан хэлсээр өдийг хүрсэн.

Одоо хөрөнгө оруулагч талаас ямар нэг албан байр суурь илэрхийлээгүй байна. Тэгвэл энэ тал дээр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Хөрөнгө оруулагч тал хэрхэхээс цаашдын үйл явц өрнөнө. Маргалдах биш, нэг зорилгын араас хэлэлцээрт орж, далд уурхайг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. Зардал хэтэрсэн тухайд, бодит шалтгааныг нь олж тогтоохын тулд хөндлөнгийн санхүүгийн аудит оруулах нь зөв гэж бидэнд зөвлөсөн. Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ бодолцож үзэх байх” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button