“Могой хот руу орж ирсэн нь соронзон шуурганаас болсон. Мөн газар хөдлөлтийн дохио”
Сүүлийн өдрүүдэд бамбай хоншоортой хорт могой суурьшлын бүс рүү ихээр орж ирж, усанд сэлж байсан иргэн могойд хатгуулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иргэд тоглоомын талбай, хотын төв, хаалганы үүдэнд гээд хаа сайгүй могойтой таарч Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 утас руу холбогдон мэдээлэл өгч, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа билээ.
Суурьшлын бүс рүү могой олноор орж ирж буй нь зурхайн ухаанд чухам юуны дохио болохыг зурхайч М.Намсрайгаас тодрууллаа.
Тэрбээр “Могой нийслэлд олноор орж ирж буй нь нарны соронзон шуургатай холбоотой. Миний цаг тооны бичигт наймдугаар сарын 12-нд сансрын соронзон шуурга болно гэж бичсэн байгаа. Мөн 29-нд болно гэж бичсэн. 29-ны соронзон шуурга 27-ноос эхэлнэ. Тэгээд есдүгээр сарын 3 гээд гайгүй болчихно. Тиймээс есдүгээр сарын 3-наас хойш могой суурьшлын бүс рүү орж ирэхгүй байх. Мөн могой лусын амьтан учир газар хөдлөлт болохыг дамжуулж, дохио өгч байгаа. Угаас байгалийн амьтад болох ямар нэг өөрчлөлтийг бидэнд мэдээлж, дамжуулдаг шүү дээ. Миний цаг тооны бичигт энэ сарын 30-нд газар хөдлөлт болно гэж бичсэн байна” хэмээв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gazar hadlalt gej yu gesen yg be
Ийм балай юм бичихээ болио. Ядаж шинжлэх ухааных нь үндэслэлийг бич л дээ.
Ямар ч шинжлэх ухааны баталгаатай биш шүү!!!
Энэ өвгөн одоо болио. Эртүүд бас газар хөдөлнө гээд өдөр заагаад бсан хөдлөөгүй. Худлаа ярьж хүмүүсийг хямраахаа больчих
Өчигдөр /2021.08.12/ шөнө Кемерово мужийн Прокопьевский дүүрэгт 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн Нэгдсэн Албаны Алтай-Саян дахь салбарын шуурхай мэдэгдэлд дурьджээ.
Газар хөдлөлт наймдугаар сарын 12-ны шөнө 03:41 цагт (Москвагийн цагаар 23:41 цагт) болжээ. Газар хөдлөлтийн голомт нүүрс олборлодог хэд хэдэн томоохон аж ахуйн нэгж байрладаг Большая Талда тосгоны ойролцоо байна.
Энэ балай дандаа худлаа хуцдаг юм дэлхиин хөрсөнд амьдардаг монголын могойд сороэзон шуурга ямар хамаатай юм газар их хөдөлдөг японд могойнууд дүүрчихгүй яасан юм эргүү мал өвгөн гуай үер устай л холбоотой шүү
Зиа энэ өвөө шаасаан
Могой ч өөр шалтгаантай байхаа
Одоогоос 3 жилийн өмнө намар хэрээ баруун тийшээ их нүүж билээ , тэгэхэд баруун талд зуд болсон юмдаг. Хээрийн амьтан хот барагдах сайны л ёр биш бх.
Баян Намсрай гэж уг нь шарсан мах андадгүй шар зурхайч даа
Өвөл соронзон шуурга болдоггүй вм уу хэрэв болдог бол ичсэн могойнууд гараад ирэх юмуу юу гээч болох вэ өвгөн гуай хахаха
8 сарын 29 бол дэлхийн хамгийн том гашуудал сүйрлийн өдөр байх болно. Бүх харилцаа холбоо тээвэр зам устаж үгүй болно. Аль болох ойр дотныхоо хүмүүстэй ойр байгаарай. Амьд байхад арга нь олдоно доо.