
Төгсөх ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөх гэдэг амьдралынх нь сүрдмээр хэр нь ээ чухал мөч байдаг. “Хүссэн сургуульдаа орж чадах болов уу?”, “Шалгалтдаа орохоор ямар байх бол?” гэх санаа зовсон бодлуудын цаана “Их сургуулийн амьдрал ямар бол” гэх битүүхэн догдлол төрж байдаг шүү дээ. Тэгвэл тун удалгүй энэ сарын 19-ны өдрөөс ЭЕШ эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан бид ЭЕШ-нд 800 оноо авч байсан оюутан Б.Энхболорыг урин ярилцлаа.
Тэрбээр одоо МУИС-ийн ХШУИС-д мэдээллийн технологи мэргэжлээр сурдаг. Энэ жил дөрөвдүгээр курст орж байгаа юм.

ШАЛГАЛТАД БЭЛДЭЖ БАЙХДАА СУРАХ БИЧГЭЭСЭЭ ХЭРЭГТЭЙ ГЭСНЭЭ БИЧГИЙН ЦААСАН ДЭЭР БИЧЭЭД, СКОЧДООД АВЧ ЯВДАГ БАЙСАН
-Сайн байна уу. Ямар, ямар хичээлээр ЭЕШ өгч байсан бэ?
-Би 2018 онд математик, физик, монгол хэл, англи хэлээр ЭЕШ өгч байсан. Одоогоос гурван жилийн өмнө гэсэн үг л дээ. Тэр үед физикийн хичээлээр 800 оноо авч байсан юм. Удаан бэлдсэн болохоор өөрийгөө өндөр оноо авна гэдэгтээ их итгэлтэй байсан. Гэхдээ яг хариугаа харахаар үнэхээр баярладаг юм билээ.
-ЭЕШ-д хэр хугацаанд бэлдсэн бэ. Өдөрт хэдэн цагийг зарцуулж байв?
-Дунд ангиасаа математик, физикийн олимпиадад оролцдог байсан болохоор ер нь эртнээс бэлдэж эхэлсэн гэж хэлж болно. Физикийг наймдугаар ангиасаа гүнзгийрүүлэн сурч эхэлсэн. Миний хувьд олон цаг дараалж хичээл хийхээр толгойд үлдэх зүйл бага, сурсан мэдлэгүүдээ хооронд нь холиод байдаг болохоор өдөрт 1-2 цагийг л зарцуулдаг байсан. Мэдээж ЭЕШ дөхсөн сүүлийн хэдэн сард арай эрчимтэй бэлдэж эхэлсэн. Гэхдээ цаг үргэлж давтах гэхээс илүү голд нь тархиа амраагаад найзуудтайгаа уулзах юм уу ном уншихыг илүүд үздэг байлаа. Энэ гэхдээ зөвхөн миний л сурах арга барил болохоос хүүхэд бүрийнх өөр шүү дээ. Үнэхээр олон цаг дараалж бэлдээд, тогтоож чаддаг бол тухайн хүүхэд аль болох их хичээллэвэл илүү амжилт гаргана байх.

-Ямар нэг сургалт юм уу сургуулиас зохион байгуулсан давтлагад хамрагдаж байсан уу. Хэнээс голдуу зөвлөгөө, тусламж авч байв?
-Манай ээж физикийн багш хүн. Түүнийг гэртээ төгсөх ангийн сурагчдад давтлага хийхэд нь би байнга хажуугаас нь хардаг, давхар сонсдог байсан. Бас заримдаа хичээлийнхээ слайдыг бэлдэхэд нь тусална. Миний хувьд ээжээсээ давтлага авах гэхээс илүү хамтдаа физиктэй холбоотой цаг хугацааг өнгөрөөдөг байсан гэвэл онох байх. Харин мэдэхгүй зүйл гарч ирвэл ээж, физикийн багш хоёр маань голдуу тусална. Физик, математик хоёроор олимпиадад бэлддэг байсан болохоор тогтмол давтлагад хамрагддаг байсан л даа.
-Шалгалтад бэлдэхдээ ямар ном, товхимол ашигладаг байсан бэ?
-ЭЕШ-д бэлдэх үедээ би өмнөх жилийн тестийн номууд болон ерөнхий боловсролын сурах бичгүүдээ голдуу ашигласан. Миний хувьд олон төрлийн ном гэхээс илүү сурах бичгээ хэрхэн гартаа сайн оруулах нь ЭЕШ-ын үр дүнд их нөлөөлдөг гэж санагддаг. Би шалгалтад бэлдэж байхдаа лав хичээлийн номоосоо хэрэгтэй гэснээ бичгийн цаасан дээр бичээд скочдчихсон явдаг байсан. Яг элсэлтийн шалгалтдаа орохын өмнө хичээлийн сэдвүүдээ сэргээж харахад энэ их үр дүнтэй арга.
ТОМЬЁОГ ЯМАР УЧРААС ХЭРЭГЛЭДЭГ, ЭЛЕМЕНТҮҮД НЬ ХООРОНДОО ЯМАР ХАМААРАЛТАЙГ ОЙЛГОЧИХВОЛ ЗААВАЛ ҮСЭГЧИЛЖ ЦЭЭЖЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
-Физикийн хичээлээс хамгийн хэцүү сэдэв өөрийн тань хувьд юу вэ?
-Физик маш өргөн сэдэвтэй болохоор сурах бичигт хальт дурдагдсан зүйлс ч шалгалтад орж ирэх боломжтой. Тиймээс жижиг том гэлтгүй бүх сэдвийг харж, бас хувиараа дэлгэрүүлж судлах хэрэгтэй болно. Надад молекул физик болон гэрэлтэй холбоотой сэдвүүд ойлгоход төвөгтэй санагддаг. Гэрэл нэг болохоор бөмбөлөг, нөгөө талаар долгионлог чанартай. Үүнийг хоёр талаас нь судалдаг болохоор сонирхолтой хэр нь ээ ойлгоход хүндрэл их гардаг.

-Хэцүү гэж бодсон хичээл, эсвэл сэдвээ хэрхэн өөрийн болгодог вэ?
-Хэрвээ ном унших дургүй, сонирхолгүй бол Юүтүбээс бичлэг үзээд мэдэж авч болно. Хүн аль болох өөрт сонирхолтой байдлаар суралцвал залхах нь бага, бас толгойд ч мэдлэг болж тогтож үлдэх зүйл их байдаг. Миний хувьд ном уншихаас гадна шинжлэх ухааны бичлэг оруулдаг Юүтүб сувгуудаар дамжуулан суралцах дуртай. “PhysicsHigh” гэх сувгийг би ихэвчлэн ашигладаг. Монголд ч бас “Бүдэг цэнхэр цэг” гээд пэйж хуудас бий. Мэдээж бусад хичээлтэй холбоотой сувгууд хайж үзвэл их байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо интернет сайн хөгжсөн болохоор мэдэхийг хүссэн зүйлээ хайвал амархан олох боломжтой гэдэг нь бидний үеийнхний давуу тал байх.
-Физик, хими, математик зэрэг хичээлүүд ихэвчлэн томьёотой холбоотой байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн амархан тогтоож болох вэ?
-Томьёог ойлгохын тулд эхлээд хууль, учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Тэр томьёо юуны учир хэрэгтэй, элементүүд нь хоорондоо ямар хамааралтай байдгийг ойлговол цээжлэхэд амархан болдог. Физикт жишээлбэл, талбай багасвал даралт ихэсдэг томьёо бий. Үүнийг бодитоор туршиж үзээд, эсвэл логикоор ухаж бодвол үнэндээ томьёог нь цээжлэх ч хэрэггүй, ойлгомжтой болчихно гэсэн үг. Хурц ирмэгтэй зүйлс үзүүр нь бага талбайтай учир дарахаар их хүч гаргахгүй ч юмыг цоолж, зүсэж чаддаг.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: ЭЕШ өгөхийн өмнөх сандралаа хэрхэн дарах талаар одоо шалгалт өгөх гэж буй хүүхдүүдэд зөвлөөч гэхэд тэрбээр “Гүнзгий амьсгаа аваад нэг минут нүдээ аниад суувал арай тайвширдаг. Гэхдээ энэ тайвшралт тэгж удаан үргэлжилдэггүй. Амьдралын нэгээхэн хэсгийг шийдэж буй том үйл явдал болж байхад сандрахгүй байна гэдэг худлаа” гээд инээв. Үнэхээр л их сургуульд орох гэж буй хүүхдүүдэд ЭЕШ гэдэг том даваа. Харин хэдий сандарсан ч алдаа гаргасан эсэхээ дахин дахин нягтлаарай гэж түүний зүгээс зөвлөсөн юм.

-ЭЕШ дээр алдсан бодлого эсвэл асуулт байсан уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний асуултууд нь их амархан байгаад сүүл рүүгээ хүндэрдэг шүү дээ. Би тэгтэл гарч ирээд шалгахад физик дээр эхний дөрвөн асуулт дээр алдчихсан байсан. Сандарснаасаа болоод буруу ойлгоод бөглөчихсөн байсан гэх үү дээ. Тэгээд энэ хичээл дээр бүтэн оноогоо авна гэдэгт итгэлгүй байсан. Миний хувьд ЭЕШ-д физик гэхээс илүү математиктаа түлхүү бэлдсэн байсан. Шалгалтаасаа гарч ирээд зөв хариугаа тулгахад ч ихэнх нь таарч байсан болохоор математик дээрээ 800 оноо авна гэдэгтээ уг нь итгэлтэй байсан юм. Тэгтэл оноогоо харсан чинь санаснаас хамаагүй бага байхаар нь их гайхсан. Яарч сандарснаасаа болоод бөглөхдөө нэг бодлого алгасаад зөрүүлснээ сүүлд нь мэдсэн л дээ. Би одоо ЭЕШ өгөх сурагчид ийм алдаа битгий гаргаасай гэж хүсэж байна.
-Тэр үеийн хөгжилтэй түүхээсээ бидэнтэй хуваалцаач?
Би 15 настайдаа 12-р ангиа төгссөн. ЭЕШ өгөхөөр орохдоо заавал иргэний үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай байдаг шүү дээ. Надад харин байгаагүй болохоор би төрсний гэрчилгээ, бага ангийн болон ахлах ангийн багшийн тодорхойлолт, захирлын тодорхойлолт, сурагчийн хувийн хэргээ бүгдийг нь зузаан хавтсанд хийчхээд явж байсан. Тэгээд шалгалт өгөх болгондоо нэг бүрчлэн гаргаж ирж шалгуулахгүй бол хүмүүс худлаа ярьж байна гээд огт итгэдэггүй. Тэгэх бүрд ард зогсож байгаа хүүхдүүд их гайхаж хардаг байсан. МУИС-д орсны дараа ч бас иймэрхүү зүйл хэд хэд тохиолдсон. Намайг нэгдүгээр курст байхад номын сангаас гэрээр ном авч уншихад иргэний үнэмлэхээ оронд нь үлдээдэг байсан юм. Тэр үед үнэмлэхээ аваагүй байгаа гэж хэлэхэд номын санч нар бас л итгэдэггүй байлаа. Үнэхээр бодоход манай үеийн хүүхдүүд одоо л ЭЕШ өгч байгаа юм байна лээ.

ЭЕШ-Д БЭЛДЭХДЭЭ ОЛЖ АВСАН МЭДЛЭГ ИХ СУРГУУЛЬД ОРООД ИХ ХЭРЭГ БОЛСОН. БИ ДӨРӨВДҮГЭЭР КУРСИЙН МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙГ ХОЁРТОО ҮЗЭХДЭЭ ХОЦРОГДОЖ БАЙГААГҮЙ
-Одоо дөрөвдүгээр курст орох гэж байгаа юм байна. Их сургууль төсөөлснөөс чинь ямар байсан бэ?
-Зарим сургуульд хоёрдугаар курст орж байж оюутнууд нь мэргэжлээ сонгодог шүү дээ. МУИС тийм байсан болохоор анх ороход ангигүй, бага зэрэг ганцаардсан. Хичээлийн эхний өдрөө би хоёр л хичээлтэй байсан юм. 11:00 болж байхад тарчихаад сургуулийнхаа гадаа сууж байхад “их сургууль ингээд л болоо юм уу” гэх бодол орж ирдэг юм билээ. Гэхдээ мэдээж тэр үед бодсон шиг амархан байгаагүй л дээ. Одоо маш хөөрхөн ангийн нэг хэсэг болсон. Харин хоёрдугаар курст байхад хичээл цахимаар ороод эхэлсэн учраас миний хувьд оюутны амьдралаа бүрэн мэдрээгүй юм шиг санагддаг. Хэрвээ тэнхимээрээ ороод явж байсан бол өдийд ангийхан, бас багш нартайгаа ч арай дотно байх байсан гэж бодож байна.
-ЭЕШ-д 800 оноо авсан нь таны хувьд ямар давуу талыг авчирсан бэ?
-Миний ЭЕШ-ын оноо өндөр байсан нь салбар сургуульдаа дээгүүрт жагсаж, хүссэн ангидаа ороход маань их нөлөөлсөн. МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн салбар сургуульд математик, физик гол суурь хичээл нь болдог болохоор энэ хичээлүүдээр шалгалтад бэлдэж байхдаа олж авсан мэдлэг маань их сургуульд орсны дараа их хэрэг болсон. Би дөрөвдүгээр курсийн математикийн хичээлийг хоёрдугаар курстаа үзэхдээ тэр хичээлийн бусад хүүхдээс төдийлөн хоцрогдоод байгаагүй. Ер нь ЭЕШ өгч байхдаа өндөр оноо авах гэж биш мэдлэг олж авах гэж сурвал цаашлаад оюутан болоход их нэмэртэй санагдсан. Мөн би 800 оноо авснаараа МУИС-ын нэрэмжит 50 хувийн тэтгэлэг авч байсан.

Энхболорын зүгээс хэдхэн хоногийн дараа ЭЕШ-аа өгөх гэж буй залууст хандан дараах зөвлөгөөг хүргэсэн юм.
- Шалгалтын хариугаа бөглөхдөө нэг дор хийж дуусчхаад хариугаа бүгдийг нь сүүлд нь бичээрэй. Хэсэг хэсгээр нь бөглөнгөө хариулж явбал голд нь тест орхиод зөв бодсон ч буруу бөглөх алдаа гарах магадлалтай. Миний хувь ийм зүйл тохиолдсон болохоор бусад хүүхдүүдийг адилхан алдаа битгий гаргаасай гэж бодож байна.
- Шалгалтдаа орохын өмнө толгой эргэх юм уу гэдэс эвгүйрхэх зэрэг бие тавгүй байх шинж илэрвэл аль болох орохоосоо өмнө засах гэж хичээгээрэй. ЭЕШ өгөхөөр байрлаж байх үедээ аль болох өөртөө таарах хоолыг идэж, хэт ядрахгүй байх хэрэгтэй. Олон сар бэлдчихээд ийм зүйлээс болоод шалгалтаа төвлөрч хийж чадахгүй байх харамсалтай тохиолдол их гардаг.
- Яг шалгуулах гэж буй мөчид энэ нь их том зүйл мэт санагдаад өөрийн эрхгүй сандардаг. ЭЕШ-ийг сургуульдаа өгч байсан бусад шалгалттайгаа адилхан мэдлэгээ л шалгуулах гэж орж байна гэх бодлоор аль болох тайван өгөхийг хичээгээрэй. Цаг руу байнга харах биш чадах зүйлсээ хурдан хийгээд явбал хугацаандаа амжиж чадна.
- Эцэст нь хэлэхэд 1 гэдэг тооноос 365 зэрэг авбал 1 л гардаг. Харин 0,99 болон 1,01-ийн 365 зэрэг хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Ингээд бодохоор бид жилийн 365 хоногт чадах хэмжээгээрээ бага ч болов ахиж, илүүг сурч байвал магадгүй чи боломжгүй гэж бодож байсан үр дүндээ ч хүрэхийг үгүйсгэхгүй юм. Үргэлж 0,01-ээр илүү хичээдэг нэгэн байгаарай.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар эрт сургуулиа төгсөж ажил дээр гараад нухлуулаад зүрх нь үхэхвийдээ
Улам их амжилт хүсье.
Элдэв дуучин жүжигчин бөх нийтэлж байснаас ийм оюун ухааныг бичиж нийтэлсэн нь Элит сэдэв болжээ. Баярл�##�аа.Амжилт шүү.
That is right,
Ийм з�##�уучуудаа дэмжих хэрэгтэй.хөрөнгө гарахгүй.Бодлогын дэмжлэг урам хэрэгтэй.
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яар�##�тай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярл�##�аа.
G####ig bavya xaa