Нийгмийн

“Banana” брэнд Э.Цэндбаатарыг сар бүр цалинжуулж, дэмжинэ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар “Токио-2020” олимпод V байрт шалгарсан. Өнөө жилийн ДАШТ-ий дараа мэргэжлтийн боксын дэвжээнд өрсөлдөхөөр төлөвлөж буй түүнийг “Banana” брэнд дэмжихээр болжээ.

Тус брэнд энэ талаар цахим хуудсандаа “Монгол улсын гавъяат тамирчин, Ази тивийн хошой аварга, шилдэг боксчин Э.Цэндбаатар маань Токиогийн олимпод тун харамсалтайгаар булхиатай шүүлтээр хожигдсон билээ.

Гэвч бүх зүйл үүгээр дуусахгүй. Гайхамшигт залуутайгаа үндэсний үйлдвэрлэл, брэндүүдийг дэмжигч “Banana Clothing  Studio” сар бүрийн мөнгөн цалин болон, шаардлагатай зүйлсээр тусалж дэмжин мэргэжлийн боксын дэлхийн аварга болтол нь албан ёсоор спонсорлон ажиллахаар боллоо. Америкт уулзацгаая залуусаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button