Нийгмийн

М.Тулгатын АН-ыг нөхөн сонгуульд оролцуулахаар болжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн 9 нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны наймдугаар сарын 09-10-нд хүлээн авч, нягтлан шалгаад өнөөдрийн /2021.08.13/ хуралдаанаар хэлэлцжээ.

Тус Хорооны хуралдаанаар

  • Үнэн ба Зөв нам,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
  • Ардчилсан нам,
  • Монгол Ардын нам,
  • Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам,
  • Гэр Хороолол Хөгжлийн нам,
  • Дэлхийн Монголчууд нам,
  • Ард Түмний Олонхийн Засаглал нам,
  • Иргэний Зориг Ногоон нам,
  • Зөв хүн-Электорат эвслийг 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн байна.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2021 18:25

Z##laach eee plzdakuud aaaa

Tulgat
Tulgat
8 сар 13, 2021 18:26

Z##l p###akuud

Zochin
Zochin
8 сар 13, 2021 19:16

Melkhii erdenein uu uu za

Холбоотой мэдээ

Back to top button