ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

COVID: Олимпын дараа Японд гамшиг нүүрлэв

Коронавирусийн шинэ тохиолдлын тоо Японд нэмэгдсээр байна. Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад “КОВИД-19-”ийн 20,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн, шинжээчдийн дүгнэснээр, шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь “Токио-2020” Зуны Олимпын наадам өндөрлөхтэй давхцаж байгаа гэв.

Токиогийн Эрүүл Мэндийн Нэгдлийн Ерөнхийлөгч Харүо Озаки хэлэхдээ, “Япон одоо гамшгийн байдалд орчихоод байна. Бид өмнө нь зөвхөн шөнийн цагаар явдаг хүмүүс л халдвар авч байна гэж боддог байсан ч энэ тийм биш болсон гэдгийг мэдэж авлаа” гэв.

Шинээр халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Японы эрх баригчид иргэдээ бусад муж руу зорчихгүй байх, аль болохоор олон хүнтэй харьцахгүй байж, гэртээ байхыг уриалж эхлэв.

“Бид цар тахал эхэлснээс хойшхи хамгийн том хямралтай нүүр тулж байна. Энэ нь гамшигтай адил юм. Бид хүн бүрт өөрийн амь насаа хамгаалахын тулд арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээн  Токиогийн захирагч хэлэв.

Одоогийн байдлаар Япон улс өдөрт нэг сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа ч Их Британи болон бусад орнуудтай харьцуулахад хэдэн сарын дараа вакцины хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд “Дельта” хувилбарын вирусийн тархалтыг зогсоох хэмжээнд хүрээгүй байна. 126 сая хүн амын 36 орчим хувийг бүрэн вакцинжуулсан аж.

Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, Японд шинэ тохиолдлын долоо хоногийн дунджаар нь авч үзвэл 100 мянган хүн тутамд 11,2 байгаа, харин Энэтхэгт 2,8, АНУ-д 37, Их Британид 41 хувьтай байна.

Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Норио Оомагари хэлэхдээ, “Халдвар ид тархаж, хяналтаас гарч байна. Энэ бол бараг л гамшиг боллоо. Одоо бол хүмүүс дор бүрнээ л өөрсдийгөө хамгалаахаас өөр аргагүй нөхцөлд орлоо” гэв.

Өнөөдрийн /2021.08.14/ байдлаар Япон улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний ​​тоо 1,068,871 байна. Сүүлийн өдрийн тохиолдлын тоо 15,109 бөгөөд халдварын идэвхитэй тохиолдлын тоо 11,121 байна. Эмнэлгээс гарч эдгэрсэн хүний тоо 920,862 харин энэ бүх хугацаанд нас барсан хүний ​​тоо – 15330 болоод байна.

(Эх сурвалж: mignews.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-15 01:28

яах гэж олимп хийсийн

Холбоотой мэдээ

Back to top button