ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

Япон: Бэлэн гоймонгийн шөлөөр түлш үйлдвэрлэв

Японы “Нишида Шоун” /Nishida Shoun/ тээврийн компани рамен буюу бэлэн гоймонгийн шөлөөр ачааны машины биодизель түлш хийж эхлэсэн гэсэн сонирхолтой мэдээ байна. Энэ талаар Японы “Кёодо” /Kyodo News/ мэдээлжээ.

Тээврийн компанийн Ерөнхийлөгч Нишида Масүми бэлэн гоймонгийн шөлөөр түлш үйлдвэрлэн гаргах санаагаа анх 2013 онд гаргаж байжээ. Тухайн үед нэгэн рестораны менежер түүнээс, рамены үлдэгдэлийг шөлтэй нь хамт ашиглах юм уу хэмээн асуухад нь Нишида гоймонгийн үлдэгдлийг шөлнөөс нь ялгах төхөөрөмжийг зохион бүтээжээ. Тэр төхөөрөмжийг байгууллагын гал тогоонд шууд байрлуулж болдог аж.  

Одоо “Нишида Шоун” компанийн ажилчид рамены өөх тосыг  ургамлын тосноос гаргаж авсан хаягдал түлштэй хольдог болсон гэнэ. Тус компанийн хэд хэдэн ачааны машин аль хэдийн энэхүү шинэ түлшээр ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд “Нишида Шоун” компанийн мэдэлд байх бүх 170 машиныг дээрх түлшээр ажиллуулдаг болохоор төлөвлөсөн байна.

Тус компани нь нийтийн хоолны хоёр мянга орчим байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд өдөрт гурван мянга орчим литр түлш үйлдвэрлэдэг аж.

Компанийн захирал хэлэхдээ, “Эхэндээ би химийн талаар ямар ч ойголтгүй байлаа. Бүх зүйлийг олон удаагийн туршилт, алдааны тусламжтайгаар бүтээлээ. Орчин цагт байгаль орчиндоо хор хөнөөлтэй үйлдвэрлэл хийх нь маш том асуудал болсон тул би хичээснээр эко түлш гаргаж авч, үр дүнгээ өгсөн” хэмээн онцлов.

Нөгөөтэйгүүр, түүний энэ санаачилга одоо цагт тийм ч анхаарал татахуйц зүйл биш гэгдэж байна. Учир нь, амьтны гаралтай өөх тосыг ашигладаг биодизель түлшийг янз бүрийн улс оронд эртнээс хэрэглэж ирсэн ажээ.

(Эх сурвалж: gazeta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x