ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хаити: Газар хөдлөлтийн хохирогчдын тоо бараг 1,3 мянга болтлоо өсөв

ХАИТИ. Наймдугаар сарын 16. РИА Новости - Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 1,297 хүн болсон тухай тус улсын иргэний хамгаалалтын албаны мэдэгдэлд дурьджээ.

Хохирогчдын тоо нэмэгдсэн ба үүнээс өмнө 2,8 мянга орчим хүн шархадсан гэсэн мэдээлэл байсан бол энэ тоо 5,7 мянга гаруй болтлоо өсчээ.

Өмнө нь, USAID-ийн зохион байгуулагч Саманта Пауэр хэлэхдээ,  АНУ Хаити улсад аврагчдын баг, мөн техник хэрэгслүүдийг илгээсэн гэлээ. Бямба гариг /2021.08.14/-т Хаитигийн эргийн дагуу 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид тухайн үед нь бид мэдээлсэн.

Дэлхийн бусад хэд хэдэн улс гамшигт үзэгдлийн үр дагаврыг арилгахад нь Хаити улсад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

(Эх сурвалж: rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
батсайхан
батсайхан
8 сар 16, 2021 22:52

Сэтгүүч нар улс орны нэрийг бичихдээ монгол улсын газар зүйн нэр томьёог ашиглах, ер нь олон улсын т�##�аар жаахан номын дуу сонсож бичих ёстой. Хайти биш Гайти

Холбоотой мэдээ

Back to top button