ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японд “сүдокүгийн эцэг” нас нөгчив

Японд “Сүдокүгийн эцэг” гэгддэг Кажи Маки 70 насандаа нас нөгчлөө. Энэ талаар Кажигийн удирдаж байсан хөлөгт тоглоом үйлдвэрлэдэг “Николи” компаниас хэвлэлийнхэнд мэдээлэв.

“Сүдокү”-г сурталчлан таниулагч, шүтэн бишрэгч түүний үхлийн шалтгаан нь цөсний сувгийн хорт хавдар өвчнөөр өвдөж, шаналж байсан аж. Кажи наймдугаар сарын 10-нд гэртээ нас барсан ч түүний үхлийн талаар дөнгөж саяхан олон нийтэд ил болсон юм.

Кажи Маки нь “Сүдокү” тоглоомыг бүтээгч биш байсан бөгөөд энэ тоглоом нь маш эртний түүхтэй тоглоом. Гэвч, тэрбээр “сүдокү”-г Дэлхий даяар алдартай тоглоом болгохын тулд маш их хүчин чармайлт гаргасан нэгэн ба 40 жилийн өмнөөс “сүдокү” тоглоомыг хэвлэж эхэлсэн юм.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button