Нийгмийн
Хар хорхой чихэнд орж, хазаад хэнгэргийг гэмтээж байна

Сүүлийн үед хар хорхой айлд ороод, хүний чихэнд орж, гарахгүй байх тохиол цөөнгүй гарчээ. Хар хорхой нь хүний чихэнд ороод далавчаа дэлгэхээрээ буцаж гарахгүй гацдаг учир үхүүлж байж л гаргах боломжтой юм. Мөн чихэнд ороод хазахаас гадна эвгүй дуу гаргаж, хэнгэрэг гэмтээх аюултай аж.
Иймд оройдоо чихээ бөглөж унтах, орой үдэш гэртээ орохдоо үс, хувцсаа шалгаж сэгсрэх, чихэнд орсон тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэж мэргэжлийнхэн зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.