ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Америкчууд Афганистаныг орхисондоо яагаад харамсав

Дэлхийд нэн их хэрэгцээтэй их наяд долларын ашигт малтмал Афганистанд үлджээ.

Төмөр, зэс, алт, лити зэрэг ашигт малтмалууд Афганистанд асар их хэмжээгээр олддог. Гэсэн ч, АНУ-ын цэргүүд тус улсаас гарах болсноор “Талибан” хөдөлгөөнийхөн улс орныг бүхэлд нь эзэлж үймээн самуун, эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа тул тэдгээр ашигт малтмал хүний гарт өртөөгүй үлдсэн гэж АНУ-ын цэргийн алба хаагчид, геологичид үзэж байна.  

“Афганистан бол үнэт металлаар баялаг төдийгүй XXI зууны шинээр үүсч буй эдийн засагт маш шаардлагатай үнэт металл, ашигт малтмалуудаар баялаг бүс нутгийн нэг” хэмээн хүрээлэн буй орчны ирээдүй компанийг үүсгэн байгуулсан эрдэмтэн, аюулгүй байдлын мэргэжилтэн Род Шоновер хэвлэлд ярьжээ. Афганистанд мөн сэргээгдэх батерей болон цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг лити их байдаг хэмээв.

“CNN”-ийн сурвалжлагч Жулия Хоровиц хэлэхдээ, “Хятад, Орос зэрэг улсууд эдгээр ашигт малтмалын талаар Талибанчуудтай гэрээ хэлэлцээр хийх арга замыг хайж магадгүй юм” гэсэн юм.

Дашрамд дурьдахад, зарим шалтгааны улмаас америкчуудын Афганистанаас авч чадаагүй зүйлсийг Орос, Хятадуудын "олз" болно гэдэгт ерөнхийдөө итгэлтэй байгаа аж.

(Эх сурвалж: pravda)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button