НИЙГЭМ

“MN ART FAIR” 2021: Дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа

MN17 Арт галерей нь 2019 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сард “MN ART FAIR” буюу “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-г уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил гурав дахь удаагаа буюу “MN ART FAIR” 2021 үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна. Бүтээлч үйлдвэрлэл, инновац буюу уран бүтээлчдийн бүтээлч хандлагад тулгуурлан шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээл, инновацад суурилсан үйл ажиллагааг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулдаг.

“ART FAIR”-ийг дэлхийн улс орон бүр өөр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулдаг хэдий ч нэгдсэн нэг зорилготой байдаг. Энэ нь уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг хүргэн ажиллах, урлагаар дамжуулан нийтэд болон нийгэмд урлагийн боловсролыг олгох, хүүхэд залуусын урлагийг ойлгох, урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах нь мөн бидний үзэсгэлэн худалдааны гол зорилго юм.

“MN ART FAIR” 2021 нь 08.10-10.01-ний хооронд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд бие даасан 31 уран бүтээлч, мөн Дөрвөлжин дугуй арт нэгдэл, Шинэ өглөө нэгдлийн нийт 50 гаруй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлүүд нийтийн хүртээл болж байна. Үүнд, Ардын зураач, төрийн соёрхолт До.Болд, “БУМ” арт галерейн куратор, Land Art-н Монгол дахь ерөнхийлөгч Л.Бумандорж нар оролцож байна.

Мөн Дүрслэх урлагийн төрлүүд болох уран зураг, монгол зураг, каллиграфия, уран сийлбэр, гоблен, керамик, бар зураг, резин арт, хувцас дизайн, арьсан урлаг, чимэглэх урлагийн бүтээлүүд тавигдсан.

Та манай MN ART FAIR 2021-д хүрэлцэн ирснээр өөрийн сонирхсон бүтээлийг худалдан авах боломжтой юм.

Эх сурвалж: MN17 Арт галлерей

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x