ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Хазарачуудыг эрүүдэн тамлаж, амийг нь хөнөөжээ

“Талибан хөдөлгөөний дайчдыг Афганистан дахь цөөнх үндэстний эсрэг гэмт хэрэгт буруутгалаа. Энэ талаар хүний ​​эрхийн “Эмнести Интернэйшнл” /Amnesty International/ байгууллагын тайланд дурьджээ. Тодруулбал, долдугаар сарын эхээр Газни мужийн ойролцоо Талибанчууд дор хаяж зургаан Хазара үндэстний аминд хүрч, гурван хүнийг хэрцгийгээр тамлан зовоосон хэрэг гарсан юм. Нэг эрэгтэйн гарын булчинг нь тайрсныхаа дараа ороолтоор боомилон амийг нь хөнөөсөн байна. Өөр нэг эрэгтэйг гэрээс нь үснээс нь чирч гаргаад үсийг нь зулгааж, хөл рүү нь буудаж, зодсон аж. Энэ бүхэн долдугаар сарын 4-6-ний өдрүүдэд болж өнгөрчээ.

“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаныг эзлэхээс өмнө Хазара үндэстэн нь Талибанчуудын энэ мэт зэрлэг балмад, аймшигт хэргүүдийн золиос болсоор ирсэн юм. Хазара үндэстнүүдийг хавчин гадуурхаж, яргалан тамладаг нь тэдний шашин шүтлэгтэй холбоотой. Учир нь, Хазара үндэстэн бол шийтүүд, харин Талибанчууд бол суннитууд юм.

Өмнө нь Талибанчууд мөн АНУ, НАТО -д тусалсан афганчуудыг хайж эхэлсэн гэж буруутгаж байсан юм. Энэ тухай НҮБ -д бэлтгэсэн Норвегийн дэлхийн шинжилгээний төвийн нууц баримт бичигт дурдсан болно. Цэргүүд гадаадын хүчинтэй хамтран ажиллаж байсан афганчуудын хаягийн жагсаалттай байж магадгүй гэж үзэж байна.

Өмнө нь, Талибанчууд мөн АНУ, НАТО-д тусалсан афганчуудыг хайж эхэлсэн гэдэгт буруутгагдаж байсан юм. Энэ талаар НҮБ-д зориулсан Норвегийн Дэлхийн Дүн Шинжилгээний Төвийн нууц баримт бичигт дурьджээ. “Талибан” хөдөлгөөний дайчид гадаадын хүчинтэй хамтран ажиллаж байсан афганчуудын нэрс, хаяг бүхий жагсаалтыг гартаа оруулж авсан байж магадгүй гэгдэж байна.

(Эх сурвалж: bbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
8 сар 23, 2021 10:32

ХЯТАД УЛС ОДОО ЦЭРГҮҮДЭЭ АФГАНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button