
“Их долоо“-ийн орнуудын удирдагчид наймдугаар сарын 24-ний Мягмар гарагт Афганистаны асуудлаар видео хэлбэрээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулна хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.
“Би мягмар гаригт “Их долоо”-ийн удирдагчдын хооронд Афганистаны нөхцөл байдлын талаар яаралтай хэлэлцээ зохион байгуулна” хэмээн Жонсон бичжээ.
“Талибан” хөдөлгөөнийхөнд олзлогдсон Афганистанаас гарах хүсэлтэй байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх санаачилгыг дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэнэ гэлээ.
Үүний хариуд Цагаан ордны вэб хуудсанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ илэрхийллээ.
“Удирдагчид Афганистантай холбоотой хэрэгжүүлж буй манай бодлогын талаар хэлэлцэж, манай иргэд болон эр зоригтой афганчуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэлд дурьджээ.
Түүнчлэн, Америкийн талын мэдээлснээр дээд хэмжээний уулзалтаар Афганистаны дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар ч хэлэлцэх аж.
(Эх сурвалж: mk.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.