ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнийн хөөрөгдөл дэлхийн зах зээлд тогтворжиж байна

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёр ангиллаар хэмждэг. WTI буюу West Texas Intermediary нефть нь АНУ-д хэрэглэдэг, гол жишиг үнэ юм. Газрын тосны хамгийн том хэрэглэгч болох АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.

Харин Монгол улсад хөл хорио тогтоох үед буюу өнгөрсөн оны аравдугаар сард шатахууны үнэ АИ-1450 төгрөг байсан бөгөөд одоогоос жилийн өмнө газрын тосны үнэ огцом өсөж эхэлсэн юм. Гэсэн ч манай улс цар тахлын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзээд Засгийн газраас АМГТГ-т үүрэг өгч, түүхий эдийн өсөлтийг үл хамааран хүчээр үнийг барих бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлого тасралтгүй найман сар үргэлжилсэн бөгөөд иргэдийн вакцин хийлгэсэн байдал зэргийг харгалзан үзэж сонгуулийн дараагаас үе шаттайгаар буюу нэг удаад 300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92 шатахуун 1750 төгрөг болж нэмэгдсэн.

Энэ үеэр шатахуун импортлогч ААН-үүд өнгөрсөн саруудад алдагдалтай ажиллаж, зөвхөн долдугаар сард гэхэл л 30 тэрбум төгрөгөөр хохирсон тул үнээ дахин нэмсэн юм. Үүнээс үүдэн энэ сарын эхээр АИ-92 шатахуун 2050, АИ-95 нь 2450 төгрөг болж тус тус өсгөсөн.

2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өсөн, баррель тутамдаа 75.16 ам доллар болтлоо нэмэгдэв. Өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм. Харин газрын тосны үнийн галзуурал өнгөрсөн долоо хоногоос огцом унаж, долоо дахь өдөртөө үнэ тогтворжиж 62.87 болж буурсан ч өдрийнхөө үзүүлэлтээр өсөх төлөвийг зааж одоогийн байдлаар 1.17 хувиар нэмэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн доод үнэд очсон үзүүлэлт аж. Гэвч энэ эрчээрээ буурах биш бага багаар өсөх хандлага ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button