Бэлтгэсэн ДӨРВӨН сурагч нь ЭЕШ-д 800 оноо авсан Хөвсгөл аймгийн математикийн багш Л.Нямсүрэнтэй ярилцлаа

Элсэлтийн Ерөнхий Шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болж, багш, сурагчдын сэтгэл сая нэг юм амрав. Гар утас авч орох гэж оролдсон, авч ороод баригдсан, өөрийнхөө өмнөөс хүн оруулахыг завдсан гээд олон хоржоонтой үйл явдал энэ өдрүүдэд болжээ. Эдгээр сурагчид шалгалтын оноогоо хүчингүйд тооцуулж, хөлс хөдөлмөрөө өөрсдөө үгүй хийцгээв. Харин нөгөө талд хичээл зүтгэлээрээ манлайлж, 800 оноо авсан сурагчид олон бий.
Жилийн жилд 800 оноо авсан сурагчдыг алдаршуулдаг ч тэднийг бэлтгэсэн багш нарыг ярилгүй орхидог тал бий. Эгүүр.мн сайт математикийн хичээлээр бэлтгэсэн дөрвөн сурагч нь 800 оноо авсан нэгэн багшийг онцоллоо. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш Лувсан-Очирын Нямсүрэн ярьж байна. Математик, физик, орос хэлний хичээлээр ЭЕШ өгч, орос хэл, физикийн хичээлээ 100 хувийн гүйцэтгэлтэй хийж байсан тэрбээр МУИС-ийн онолын математикийн ангид орж байжээ.
Түүнийг онцлох болсон шалтгаанаа нэмж тодотгох нь: 2021 онд математикийн хичээлээр нийт 25,078 хүүхэд шалгалт өгснөөс 26 хүүхэд 800 оноо авсан. Тэдний зургаа нь Хөвсгөл аймгийнх. Уг зургаан сурагчийн дөрөв нь Л.Нямсүрэн багшийн шавь юм.
“БИДЭНД ҮҮНЭЭС ИЛҮҮ БОЛОМЖ БАЙСАН”
-Нэг багшийн бэлтгэсэн дөрвөн сурагч 800 оноо авч, Элсэлтийн Ерөнхий Шалгалтад ар, араасаа дараалж, жагссан тохиолдол ховор. Та түүх бүтээлээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэж, ийм сайхан хүүхдүүдтэй учирсандаа баярлаж байна. Энэ амжилтыг гаргахад тухайн сурагчийн чадвар, багшийн, эцэг эхчүүдийн хичээл зүтгэл, сургуулиас барьж байгаа зөв бодлого нөлөөлсөн.
-ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан дөрвөн сурагч ямар мэргэжлээр сурч, ямар хүн болохыг зорьж байгаа бол?
-Нэг нь математикийн багш болно гэсэн. Харин гурван шавь маань инженер болохоор зорьж буй.
-Үүнээс илүү үр дүн хүлээж байсан байх. Ер нь хэчнээн сурагчаа дээгүүр жагсаж, амжилттай оролцоно гэж таамаглаж байв?
-Нэлээд хэдэн хүүхдийг амжилттай оролцоно гэж бодож, харж байсан. Бидэнд үүнээс илүү боломж байсан. Яах вэ, нэг удаагийн шалгалтаар хүүхдийн ур чадвар сайн үнэлэгдэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол чамлаж болохгүй амжилт. Баяртай байна. Багш болсныхоо хэргийг гаргалаа.
“СУУРЬ НЬ САЙН ТАВИГДСАН БОЛОХООР АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН”

-Таны бэлтгэсэн бусад сурагч хэр амжилттай оролцсон бэ?
-Манай сургууль арванхоёрдугаар ангийн таван бүлэгтэй. Би хоёр бүлэгт нь л хичээл ордог юм. Миний хичээл ордог ангиас нийт 41 хүүхэд ЭЕШ өгсөн. 13 сурагч 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байж, өндөр оноо авсан. Манай сургууль математик, физикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Тиймдээ ч сургалтын чанараа сайжруулахын тулд жил бүр ЭЕШ-ын дундаж оноог бодож гаргадаг. Өмнө оны дундаж оноо 692 байсан. Энэ жилийн дундаж, 704 болж, өссөн үзүүлэлттэй байна.
-ЭЕШ-ын оноо гарах үед шавь нартайгаа хамт байж, баяр, догдлолыг нь хамт хуваалцсан л байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эргэн санабал?
-Оноо нь гарахыг хамт хүлээгээд, догдлоод л сууж байтал Н.Лхагвасүрэн, Э.Баярнэмэх, О.Баярцогт, Т.Алтанцэцэг нар 800 оноо авсан гэж гарч ирсэн. 100 хувийн гүйцэтгэлтэй оролцсон Н.Лхагвасүрэн маань олимпиадаар аравдугаар анги төгстлөө бэлтгэгдсэн хүүхэд. Р.Доржзовд багш бэлтгэж байсан юм.
Мундаг сурагчид болохоор их итгэж байсан. Хүүхдүүд маань ч өөртөө итгэлтэй байсан болохоор нэг их сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй.
Шавь нар маань шалгалтаа өгч, гарч ирээд “Таны авдаг шалгалтаас хөнгөхөн, амархан байна. Гайгүй хийчих шиг боллоо” гэж хэлцгээсэн. Би яг ямар материал орж ирснийг мэдэхгүй. Харин шавь нар маань хоорондоо бодлогын хариу, алдаа оноогоо ярьцгааж байсан.
-Шавь нар нь “Таны авдаг шалгалтаас амархан байсан” гэсэн аж. Та чухам ямар ном, сурах бичиг барьж, авч ажлуулдаг байсан бэ?
-Ямар сэдвийг давтах шаардлагатайг долоо хоног бүр сорил авч мэдээд математикийн багш нартайгаа хамтарч бодлого зохиож бодуулна. Мөн тестийн номууд, өнгөрсөн онуудын ЭЕШ-ыг бодуулдаг байсан.
-Энэ жилийн ЭЕШ цар тахлын хүнд цаг үед болсноороо онцлог байлаа. ЭЕШ өгөх сурагчдад ямар байдлаар давтлага өгч байсан бэ?
-Сүүлийн хоёр жил өглөөнөөс орой хүртэл компьютер ширтлээ. Цахим хичээлээ орохын тулд эхлээд бэлтгэнэ. Хоёр цаг цахимаар хичээл орчхоод дараагийн ангидаа орох хичээлээ бэлтгэх гэж бүх л өдөржин сууна. Бодлогынхоо хариуг нэг бүрчлэн гаргаж, шалгалт сорилоо бэлдэнэ. Багшид бол илүү цаг гэж байхгүй юм билээ. Хичээлээ заагаад, хүүхдүүдээсээ сорил л авч байсан. Хүүхэд болгонтой онлайнаар харилцаж, бодлогынх нь хариу болгоныг тулгана. Нэмэлтээр давтлага өгч чадаагүй. Сурагчид хичээлийн үеэр ойлгохгүй байгаа юмаа ний нуугүй асуудаг байсан. Бид ч аль чадахаараа чадахгүй байгааг нь анзаарч, зааж өгсөн. Гэхдээ цар тахлын хүнд цаг үе таарсан ч сурагчид маань ЭЕШ-аа амжилттай өглөө. Суурь нь сайн тавигдсан болохоор амжилттай оролцсон байх.
-Та суурийг нь тавьсан уу?
-Нэг ангид нь зургадугаар ангиас нь хойш хичээл зааж байгаа. Харин нөгөө ангид нь орж байсан багш шилжиж, арваннэгдүгээр ангиас нь эхлээд би орж буй юм.
“ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН БАЙГААРАЙ..”
-Өмнө нь энэ жилийнх шиг олон хүүхэд ЭЕШ-д амжилттай оролцуулж байсан тохиолдол бий юу?
-2017 онд миний хичээл зааж байсан ангиас хоёр хүүхэд 800 оноо, нэг хүүхэд 797 оноо авч байсан. Тэгэхээр энэ жил дөрвөн сурагч маань 800 оноо авсан нь багш мэргэжлээр ажилласнаас хойш гаргасан том амжилтуудын маань нэг, яахын аргагүй мөн.
-Амжилт гаргаж, мөрөөдлийн зүг ниссэн шавь нартайгаа холбоотой байдаг уу?
-Зарим нь холбоотой байдаг. Үе, үе ярина. Зарим нь Японд тэтгэлгээр сурч байна. Мөн зарим нь Монголбанканд ч ажиллаж байна. Эхнээсээ ажил, амьдралын захад хүрцгээсэн.
-Шавь нар нь ЭЕШ амжилттай оролцож байгаа нь багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Та заах арга барилын “нууц жор”-оосоо хуваалцаач?
-Би их азтай хүн. 2006 онд сургуулиа төгсөөд удаагүй, залуухан багш “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд орсон. Энэ сургуульд орж, настай мундаг багш нартай хамт ажиллаж, маш их юм сурсан. Мөн залуу багш нараасаа ч их суралцаж байна. Явцын дундаа бага, багаар туршлага суугаад л.
Яах вэ, миний бэлтгэсэн сурагчид амжилттай оролцож буй нь сайн оношилж байгаатай минь л холбоотой байх. Заасан хичээлээр мэдлэг олгож чадсан эсэхээ оношлох шалгалтыг ойр ойрхон авдаг. Ер нь сурагчдаа сайн оношилж чадахгүй бол багш юу заахаа мэдэхгүй. Би өөрийгөө оношилгоогоо л сайн хийдэг гэж боддог. Долоо хоногт хоёр удаа байнга шалгалт авдаг. Тэгээд хэн нь юу ойлгоогүйг, юуг дутуу ойлгосныг мэдэж авдаг. Үүнийхээ дагуу тухайн хүүхэдтэй тулж ажилладаг. Ер нь тэр болгоныг багш хүн анзаарахгүй өнгөрч болохгүй. Мэдрэх л хэрэгтэй.
Залуу багш нартаа хандаж хэлэх санаа гэвэл, оношлохоос гадна үнэлгээ их чухал. Хэт өндөр үнэлэх нь хүүхэд нь сайн байгаа гэсэн буруу ойлголтыг эцэг, эхэд нь өгч, хүүхдэдээ анхаарал тавих нь багасах сөрөг талтай. Муугаар хэлбэл багш нар шавь нарыгаа, эцэг эхчүүдийг хуурамч дүнгээр хулхитаж байгаа хэрэг. Мөн доогуур үнэлэх нь хүүхдийн урам хугалж, хичээлээ хийх сонирхолгүй болгох зэрэг сул талуудтай. Бодит дүн л хүүхдэд хэрэгтэй. Иймд тааруу дүнг муу багш болчих вий гэж айлгүйгээр өгөх ёстой бол өгч байх л зөв байдаг. Өрсөлдөөн дунд хүүхэд сайн хөгждөг.
Мөн хүүхдээ бага ангиас дунд анги руу шилжих үе болох 6, 7-р ангид нь хоцрогдлыг нь маш сайн анхаарч нөхөж өгдөггүйгээс хүүхдийн хоцрогдол лавширч үеийнхнээсээ тасарч эхэлдэг. 6, 7-р ангид математикийн суурь мэдлэг нэлээн тавигдана. Мөн хүүхдээ математикийн онолын түвшинг нэлээн сайн эзэмшүүлж байя гэвэл В.Адьяасүрэн багшийн сурах бичгүүдийг хэрэглүүлж байвал зүгээр санагддаг.
-Шавь нартаа юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-“Мэдлэг чадвар бол яах вэ. Сургалтаар эзэмшчихнэ. Хамгийн гол нь хүн байгаарай л” гэж хэлдэг дээ.
-Та түүх бүтээж яваа багш хүн. Ирэх жил математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад зориулж зөвлөгөө өгөөч. Тэд яг юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Дараа жил ЭЕШ өгөх сурагчид сайн бие дааж юмаа хийхгүй бол цаг үе хүндхэн байна. Хичээл танхимаар тууштай орно гэдэг бас эргэлзээтэй байх шиг байна. Тиймээс цагийг аль болох үр бүтээлтэй л өнгөрөөгөөрэй гэж зөвлөмөөр байна. Өөрийгөө хөгжүүлээд сурч, чадвал боломж чиний гарт бий. Багшийгаа битгий хүлээ, өөрөө бие дааж сур.
Тэрбээр “Бурханы ерөөлөөр уулзаж, учирсан хүүхдүүдээ амьдралын захад хүргэчих юмсан гэсэн хүслээр зүтгэж байна” хэмээж, бидний ярилцлага өндөрлөв. Ажил амьдралынхаа гарааг өөрийн өсөж, төрсөн нутгаас эхэлж, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийг улсад данстай сургууль болгоход гар бие оролцож яваа Л.Нямсүрэнг та бүхэнд танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотод шилжээлд ир
Online сург�##�т явуулах хэрэгтэй
Ёстой мундаг багш байна. Баяр хүргэе
Багш шавь нарт баяр хүргэe.♥️
Багшийн бахарх�##� сурагчдын амжилтаар харагддаг. Улам их амжилтыг хүсьe.????????
Сэтгэл үнэртэж байна
Нямсүрэн багш яг голы нь хэллээ: хүүхдээ МЭДРЭХ хэрэгтэй тэгээд дараа нь байнга ОНОШИЛОХ хэрэгтэй УЙГАГҮЙ тэгж байж л жинхэн ҮР дүн гарна. Мод бургасыг ЦАГТ НЬ услав�##� сайхан ургаж, өвчтөнд ЯГ ЦАГТ нь эмий нь өгдөг биздээ? Яг л - түүншиг. Гэхдээ ЖИХЭН багш л хүүхдүүдтэй ЗӨВ ажиллаж �##�ахгүй харин ч ИЙМ зэрэгт хүргнэ. Харамс�##�тай нь,өнөө үед муу,чадварГҮЙ СЭТГЭЛГҮЙ дуракүүд маш их олширлоо - ТЭД Л хүүхдүүдийг маань АЛААД байгаа.
Сайн багш байна. Хүн сайн багшаа л мартдаггүй юм даа.
Энэ 4 мөнгөтэй айлын тусгайлан бэлдсэн хүүхдүүд юм уу? Бусад хүүхдүүд яасан бэ? Нийтийн дунджаар л багшийг үнэлэх ёстой. Бус�##� хүүхдүүд адилхан ойролцоо өгсөг бол багшийн чадвар сэтгэл. Энэ 4 онцгойрсон бол аргагүй л мөнгө бхаас өөр дүгнэлт �##�га.
2006 онд Өвөрхангайн Мэргэд сургуульд нэг ангиас 8 хүүхэд математик дээр 800 авч байлаа. Одоо багш маань Шинэ Монголд багшилж байгаа
Ганц нэг хүүхдээр 800 авахуулах хялбар. Энэ бол онцгой тохиолдол...
Харин нийт сурагчдынхаа онооны дунджийг өндөр байлгах чанга. Энэ бол сург�##�тын чанар
Дундаж нь 704 гээд хэлсэн л байхын. Юм уншаад ойлгохгүй хирнээ элдэв хар энергитэй юм бичдэг ийм хүмүүс цөөхөн болох болтугай...
Busad huuhduudin onoo
782, 774, 748, 744, 727, 725, 723, 714, 711, 708, 685, 682, 689,675...iimerhuu bna, dundaj ni ugaasaa 704gej heleed bnshuudee, (ijil onoo avsn huuhduud bii)
surguulin surgaltiin chanar sain2
Хичээл заасан 41 хүүхдүүдийн дундаж нь 704 гэхээр аргагүй мундаг багш байнаа, баяр хүргье.
БАЯР ХҮРГЭЕ ҮНЭН СЭТГЭЛЭЭС ЗААДАГ МЭДЛЭГТЭЙ БАГШ ХОВОРДСОН ТА ЖИНХЭНЭ ЭРДЭНЭ БАЙНА ДАА
Сург�##�т маш муудсан байна 6 бүр арай шүү
Bolovsroliin terguuntei bologna uu? Erenhiilegch ee "engert ni neg yum" ch boloosoi Eree matematict maruuhan bolohoor yaadag bol
Kkk, harin yadag l bol. Buhuu shagnaj medehees oyuniig unelj meddegui humuus shuu dee
Олимпын хүрэл мед�##�ын дэргэд �##�тан мед�##�ь авчээ
Баярл�##�аа таны амьдр�##�ын гэгээн үйлс уулнаас өндөр уснаас тунг�##�га байхыг хүсье
2004, 5 оны үед хүүхдээ харангаа зуны сург�##�т хүүхдүүдэд орж байхад багш дээр сург�##�т авч байлаа . Богинохон цаг хугацаанд шавь нь байсан ч гэлээ багш үнэхээр заах арга барил сайтай миний хувьд математикийн жинхэнэ суурийг тавьж өгсөн жил байсан. 2 сар хүрэхгүйл хичээллэсэн байх. үүнээс цааш дараа дараагийн хичээлээ ойлгоход маш хялбар болж 2009 онд төгсөхдөө математикт 800 оноо авсан. Заах арга барил үнэхээр сайн, нэг л ойлгомжтой заадаг. Тэр цагаас хойш биечлэн таараагүй ч гэлээ дотроо их баярлаж явдаг даа. Багшид ажил амьдр�##�д нь томоос том амжилт хүсье. Шавиас нь