ЭДИЙН ЗАСАГ

Өнөөдрийн тренд: Нэг цагт 30 тэрбумын захиалга авч, дүүрсэн “IHC” койны эргэн тойронд

Нэжгээд хугацааны өмнөөс л Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус нийлж, койн гаргах гэж буй тухай мэдээлэл олны анхаарлыг татаж эхэлсэн. Өнөөдөр тэдний криптовалютын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн IHC койны эхний захиалга 11.00 цагаас авагдлаа.

НЭГ ЦАГИЙН ДОТОР ЗАХИАЛГА ХААГДАВ

Захиалга Coinhub, Complex, Trade, Dax гэсэн дөрвөн бирж дээр хийгдсэн. Дөрвөн биржийн нийт захиалгын үнийн дүн 30 тэрбум төгрөг юм. Өөрөөр хэлбэл нэг бирж дээр дээд талдаа 7.5 тэрбум төгрөгийн дүн бүхий IHC койны захиалга авлаа. Харин нэг хүн хамгийн ихдээ 15 сая төгрөгт захиалга хийх боломжтой байв.

11.00 цаг болоод, 30 секундын дотор Coinhub биржийн арилжаа дүүрсэн. Бусад биржүүдийн сервер доголдож эхэлсэн. Харин захиалга эхэлснээс нэг цагийн дараа гэхэд бүх бирж дээр захиалга дүүрч, хаагдлаа.

АРИЛЖАА ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС ЭХЭЛНЭ

Койны эхний хөрөнгө оруулагчдыг татах энэ захиалгын давуу тал нь, IHC койныг хамгийн хямд үнээр буюу нэгжийг нь 30 мөнгөөр /0.3 төгрөг/ худалдаж авах боломжийг олгож байгаа юм. Гэхдээ захиалга дүүрлээ гээд хоцорсон хүмүүс боломжоо алдлаа гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл зах зээл дээр уг койн арилжаалагдаж эхлэх эхний бэлтгэл өнөөдөр хийгдлээ. Харин есдүгээр сарын 13-наас IHC койн яг бүх хэрэглэгчдэд нээлттэй байдлаар арилжаалагдаж эхлэх юм. Тэр үед хүмүүс криптовалютын зах зээлийн зарчмаар өөрсдийн сонирхолд тулгуурлан авч бас зарж болно.

ЭРСДЭЛ ТУХАЙН ХҮНИЙ СОНГОЛТООС ХАМААРНА

Тодруулбал, койны эрэлт буюу худалдан авалт нэмэгдэх тусам анх эхэлсэн 0.3 төгрөгийн ханш өссөөр байна. Төдий хэрээр үнэ цэн нь өсөж, буцааж худалдахдаа ч, хадгалахдаа ч ашигтай ажиллах боломжтой гэсэн үг.

“Шунал ихэдвэл шулам болно” гэгчээр, ханш эргээд унахаас өмнө койноо зарж чадвал иргэд нэг их алдаж шалихгүй. Нөгөө талд хамаг амь, амьдралаа дэнчин тавьж, том дүнгээр хөрөнгө оруулах тусмаа л эрсдэл нэмэгдэнэ.

Иймд эрсдэл зөвхөн тухайн хүний сонголтоос, хэр хөрөнгө оруулж, дэнчин тавьсан гэдгээс шалтгаалахаар байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 14:53

АРДЧИЛСАН НАМЫН САНХҮҮЖИТ АМЖИЛЛТАЙ ХИЙГДЛЭЭ.

иргэн
иргэн
2021-08-25 16:34

нэг ёсны Хуулиар зөвшөөрөгдсөн Мурийтай тоглоом гэж хэлж болно, Шун#### ихэдвэл Шулам болж сүйрэнэ, Аз байв#### Ёоз хүүгээр цохиж Ашиг олно л гэсэн үг л дээ,

Иргэн
Иргэн
2021-08-25 16:54

Бодитой мөнгөө хийсвэр мөнгөөр сольцгоож байна шүү дээ. Худ####даж авч байгаа хүмүүс азаа үзэцгээж л байх шиг...

ҮНЭН
ҮНЭН
2021-08-25 21:25

үнэн зарсан уу худ#### зарсан уу худ#### тоо тавьчихаад өөрснөө дарчихсан юм биш биздээ ш####гаж үзэх л хэрэгтэй

ИРГЭН
ИРГЭН
2021-08-26 12:33

ТЭНГҮҮД ТЭНЭГТЭЖ БАЙНА ЗҮГЭЭР СУУГААД МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ШУНАЛ ДЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР ТОГЛОЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР БОЛСОН УЧИР ЭЛДЭВ ЛУЙВАРЧИН НАР ГААРЧ БАЙНА
ИХ НЬ БУЛАНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ ХҮНИЙ МӨНГӨӨР МӨНГӨЖӨХ ГЭСЭН ХЭСЭГИЙН ШУНАЛ МӨН ЗҮГЭЭР МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ШУНАЛ ХОЁР НЭГ ЗҮГЭТ БАЙГАА НЬ ЭНЭ АРИЛЖААГААР ХАРАГДАЖ БАЙНА

БУРУУ ЦОЛМОН
БУРУУ ЦОЛМОН
2021-08-26 12:38

НЭГ ШУНАЛТАН ХҮНИЙ МӨНГӨӨР /// БУСАД ШУНАЛТАН НАРЫН ШУНАЛ ХҮСЛИЙН АШИГЛАЖ //// ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТОЛОЖ ӨӨРТӨӨН ИХ АШИГ ОЛОХ
ШАТВАЛ ӨӨРӨӨН БИШ МӨНГӨӨ ӨГСӨН ХҮМҮҮС ШАТАХ ИЙМ Л ТОЛООМ ЮМ УУ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x