Газар дээрх “там”: НҮБ-ын урьдчилсан тооцоогоор афганчуудыг юу хүлээж байна вэ

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвил Бизли “Талибан” бүлэглэлд олзлогдсон Афганистаны ард түмнийг юу хүлээж байгаа талаар юу гэж бодож байгаагаа “Рёйтерз” /Reuters/ агентлагт ярьжээ.
Түүний бодлоор афганчууд өлсгөлөнд нэрвэгдэх агаад энэ нь зөвхөн “Талибан” хэт даврагч хөдөлгөөнийхнөөс үүдэлтэй дотоодын хямрал, мөргөлдөөнөөс гадна ган гачиг, цар тахлын улмаас болно гэв.
НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр Афганистанд туслахын тулд 200 сая америк долларын хандив цуглуулахгүй бол тус улсын 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг Бизли онцлов.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Афганистаны эдийн засгийн байдал улам дордвол тус улсын ард иргэд “Газар дээрх там”-тай нүүр тулна хэмээн анхааруулав.
Талибанчууд тус байгууллагаас Афганистаны ард иргэдэд хүргэх шаардлагатай тусламжид ямар нэгэн саад учруулахгүй гэдгээ амлаж, ДЭМБ-д баталгаа өгсөн хэмээн Дэвид Бисли тэмдэглэв.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.