“Рио Тинто” монгол ЖДҮ-г дэмжих нэрээр ББСБ-ын “цус”-ыг сэлбэнэ
Өчигдөр “Рио Тинто” компани ББСБ-тай 2.9 тэрбумын хөнгөлөлттэй зээл гаргах төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурсан байна. Тодруулбал, “Монгол ЖДҮ-г дэмжих” утгаар “Инвескор ББСБ” ХК-тай хамтарч ажиллахаар болсноо мэдэгджээ.
Ингэхдээ цар тахлын үед хүнд байдалд орсон ААН, ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой гэж дурдсан байна. Санхүүжилтийн 2.9 тэрбум төгрөгийг “Рио Тинто” компани өөрсдийн сангаас гаргах аж.
Үүний дүнд цөөнгүй ЖДҮ эрхлэгч “Инвескор” ББСБ-тай харилцагч болж, зээлийн гэрээ байгуулах нь. “Рио Тинто” эхлэлийг нь тавьж, санхүүжүүлэх ч бизнес эрхлэгчид ББСБ-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулах нь.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, хүүгийн хувь хэмжээ зэрэг нь ил мэдээлэгдээгүй ч “Рио Тинто” монгол ЖДҮ-г дэмжих нэрээр ББСБ-ыг тэтгэх нь.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Banknaas zeel avah bolomjgui, jinhene jijig dunduud chin bankbusiin l hariltsagch baidag sh dee. Mash zuv alham.
монголыг далдуур эрхэндээ оруулж авах нь дээ
hahaha z##l
ЭНЭ ББСБ гэж ер нь ямар зорилгоор хэний байгуулсан эд вэ. Хэн хэн эзэмшдэг юм бол
sanhuujuuleed bgn bishu tenegeee erguu uhna ve