ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Франц: Сураггүй алга болсон нохой 380 км гүйсээр гэртээ иржээ

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэртээ харихын тулд 380 км гүйсэн Пабло гэх нохойны хөөрхөн түүхийг нийтэлжээ.

“Foreigner” хэвлэлд дурьдсанаар терьер үүлдрийн Пабло нохойны эзэд амралтаасаа буцаж ирсэн ба Савойя мужид үлдсэн гэнэ. Гэтэл Пабло нохой шинэ газарт ирсэн тул машинаасаа гараад гэр лүүгээ буцаад гүйсэн гэнэ.  

Эзэд нь Пабло нохойгоо буцаж ирэхийг нь олон цагаар хүлээсэн ч ирээгүй байна. Дараа нь тэд нохойгоо алга болсон тухай хотын захирагчийн албанд мэдэгдэж, эрэлд гарчээ.

Хэд хоногийн дараа тэд Францын өмнөд хэсэгт орших Нима хотын  ойролцоох байшингийн ойролцоо тэд нэгэн танилаасаа нохойныхоо зургийг хүлээн авсан байна. Эзэн нь нохойгоо шууд л таньж, бөөн баяр хөөр болжээ. Нохой нь нэлээд турчихсан байсан ч эсэн мэнд олджээ. Пабло нохой гэр лүүгээ очихын тулд 380 км туулжээ. Эзэд нь олдсон нойхондоо GPS хүзүүвч худалдаж авч өгсөн гэнэ.

(Эх сурвалж: spletnik)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button