ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ, ОХУ хоорондоо жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх ГҮҮРЭЭР ХОЛБОГДЛОО

Бидний хоёр хөрш хоорондоо төмөр замын гүүрээр холбогдлоо. Дунд нь Монгол хэмээх нутаг оршдог. Бид хоёр хилээ холбосон төмөр замаа барьчихвал тэд ачаа, бараагаа манай нутгаар дамжуулан зөөлцөнө. Гэхдээ тэд хүлээсэнгүй, төмөр замын гүүрээ бэлэн болгочихлоо.

Өнгөрсөн долоо хоногт 2215 метр өндөр Тунжян-Нижнеленинское гүүр нээлтээ хийв. Одоо гүүрийн туршилтын ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буй аж.

Эл гүүр Амар мөрнийг гаталж, Хэйлунцзян мужийн зүүн хойд хэсэгт орших Хятадын Тунжян хотыг Оросын Еврей автономит мужийн Нижнеленинское хоттой холбон, Транссибирийн төмөр замтай шууд холбоно. 1886 метр хэсэг нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр баригдсан аж.

Анх энэ гүүрний шавыг 2014 онд тавьсан. Харин 2019 онд барилгын ажлыг дуусгасан бөгөөд сүүлийн төмөр замыг энэ оны наймдугаар сарын 19-нд тавьжээ. Гүүр БНХАУ-ын Хэйлунцзян мужаас Тунжянгаар дамжин Москва хүртэлх зайг 809 км-ээр богиносгож, дамжин өнгөрөх хугацааг 10 цагаар багасгана. Жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

М.ТЭНГИС

Эх сурвалж: Railjournal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-30 12:05

Жавхаа юм даа

OK
OK
2021-08-30 17:36

Арчаагүй монголын төрийнхөн гэж , ичээч та нар

Холбоотой мэдээ

Back to top button