УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто”-гоос ирүүлсэн захидалтай ажлын хэсгийн гишүүд танилцжээ

Өнөөдөр УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих буюу “Рио Тинто” компанитай Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралджээ. Хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Рио Тинто” компаниас Ерөнхий сайдад хаяглан ирүүлээд буй захидлыг дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Уг захидалд манай талтай хэлэлцээний гурван агуулга дээр тохирч, үүний дээр 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэгийг гурван жилийн хугацаатай өгөх тухай дурдсан байгаа. Энэ тухай өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан.

Энэ үйл явдлын талаар Х.Нямбаатар сайд “Өнөөдөр Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулж, Рио Тинто компаниас Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Хөрөнгө оруулагч талаас түншлэлээ улам бэхжүүлэх саналыг хүргүүлээд байгаа. Харин ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх нь уг асуудалд нухацтай хандах шаардлагатайг онцолж байна. Бид энэ тал дээр дахиж алдаа гаргаж болохгүй” хэмээн бичжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button