НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлнэ
Өнөөдөр /2021.09.03/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар оролцож, үг хэлнэ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг жил завсарласан энэ чуулга уулзалт есдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн хувьд чуулга уулзалт "Өөрчлөгдөж буй ертөнцөд алс Дорнодын шинэ боломжууд” сэдвээр хийгдэж байна.
Чуулга уулзалтаар эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлвийн талаар ярилцана.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.