С.Ганбаатар: Анх удаа Монголын Засгийн газар “Рио Тинто”-той эн тэнцүү дуугарч байна
Өчигдөр УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих буюу “Рио Тинто” компанитай Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Рио Тинто” компаниас Ерөнхий сайдад хаяглан ирүүлээд буй захидлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
“Үе үеийн Засгийн газраар “Рио Тинто” тоглодог байсан. Өнөөдөр анх удаа Монголын эрх ашгийг манай Засгийн газар “Рио Тинто”-той эн тэнцүү ярьж байна. Энэ бол том асуудал. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг сөрөг нэхэмжлэл явуулсан. Олон хүний хөдөлмөр. Олон жилийн хөдөлмөр. Монголын төлөө дуугарах гэсэн Засгийн газар болгоныгг “Рио Тинто”-гийн тэжээврүүд хүрч ирж, амыг нь барьдаг. Цаадуул чинь одоо эзэддээ зодуулаад баларч байгаа. Энэ Засгийн газрын ялих, шалихгүй юмаар шалтаглаж, бушуухан унагах гэж байгаа. Үүн дээр л болгоомжтой байгаарай гэдгийг эхэнд нь хэлмээр байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын төлөө гэдгээ илэрхийлж, анхны хувилбаруудыг гаргаж ирлээ. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах, эсвэл барьцаа улам атгуулах ёстой. Хоёрт, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Солонгоо. Анхаарах зүйл гэвэл ард чинь УИХ-ын түр хороо дэмжиж байгаа. Аймшигтай шүү дээ. 17 жил эднийг мэднэ. “Рио Тинто” муу хүмүүс биш. “Рио Тинто”-гийн тэжээвэр улс төрчид асар муу. Асар муухай улс. Зоригтой байгаарай гэж хэлмээр байна”.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.