Нийгмийн
ГВАН 4.6 тэрбум ам.доллар болж, 26.4 хувиар ӨСЖЭЭ
Долдугаар сард гадаад валютын албан нөөц 4.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өссөн дүн болжээ. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц импортын 10-11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрээд байгаа аж.
Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өндөр байх нь гадаад зах зээлээс үүсэх эрсдэлд бэлтгэлтэй байх жийргэвч нөөц болдгоос гадна ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Түүнчлэн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үздэг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.