Нийгмийн

БАЯН-ӨЛГИЙ: Шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, мал, амьтны шилжих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Дэлүүн суманд малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол, Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол бүртгэгдээд буй аж.

Гоц халдварт өвчиний тархалтыг хумих үүднээс тус аймгийн Засаг даргын 2021 оны 718 дугаар захирамжаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоосон байна.

Дээрх хугацаанд малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хоригложээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button