С.Жавхлан: Хэрүүлийн бузартай АН-аас гарч, уран бүтээлдээ төвлөрнө

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намаас гарч буйгаа үүгээр мэдэгдэв.
Тодруулбал С.Жавхлан “Намайг нөхөн сонгуульд нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн мэдээллүүд явж байна. Үүнд битгий итгээрэй, би нэр дэвшихгүй шүү.
Дэлгэсэн тэрлэг шиг монгол түмнийхээ төлөө гээд олон жил зүтгэж ирсэн. Монголын өв соёлыг хамгаалах, хаана ч явсан үүнийхээ төлөө явдаг шүү. Нам маань маш их хэрүүл, уруултай байлаа. Хэрүүлийн бузар гэж юу байдаг билээ. Ийм учир өнөөдөр АН-аас гарч байгаагаа мэдэгдэж байна. Урдах хэрүүлээ дийлэхгүй байж улс түмнээ гэсэн бодлого гаргахад хэцүү юм. Иймд энэ намаас гарч байна. Цаашид өв, соёлоо хамгаалах олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өв соёлоо ганц нэг хүмүүсээр тоглуулаад баймааргүй байна. Уран бүтээлдээ төвлөрнө” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ёстой уха�##�аг байна ард түмэн чинь чамайг дуугаар чинь хүндэлж шүтэж явдаг шүүдээ тэр муухай ан хэрүүлиин хогоор яахав зөв
ter n deeree