УЛС ТӨР

Ж.Энхбат: ЗТХ-ийн сайд Л.Халтарыг АТГ-т шалгуулна

Авто замын салбарт үүсээд буй авлигалын сүлжээний талаар иргэн Ж.Энхбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би авто тээврийн салбарын мэргэжлийн инженер. Энэ салбарт тасралтгүй 15 жил ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтар хуулиар олгоогүй чиг үүргийг төрийн бус байгууллагад өгсөн. Тэр гэрээгээ цуцлаач гээд найм хоногийн өмнө яамны гадна мэдээлэл хийж, шаардлага өгсөн. Гэтэл долоо хоногийн дараа тус яамны төрийн нарийн бичгийн даргаас хариу ирсэн.

Ингэхдээ хуулийн дагуу гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалсан Малчдаас ирүүлсэн гомдол санал гээд бөөрөнхий хариу өгсөн. Эко жишиг тээвэр гэсэн нэртэй мөртлөө яагаад шороон замаар тээвэр хийлгээд байгаа гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс энэ асуудлаар АТГ-т гомдол гаргаж байна” гэв.

Учир явдлыг тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр өртөө хүртэл 407 километр улсын чанартай авто замыг “Баян зам” хоршоо ТББ-д шилжүүлсэн аж. Тухайн гэрээнд зааснаар тээврийн аливаа байгууллага “Баян зам” хоршоотой гэрээ байгуулахын тулд 120 сая төгрөг төлөх аж. Тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг удаагийн тээвэрлэлт тутамд 444.000 төгрөг дахин төлөх заалттай гэнэ. Үүгээр ч зогсохгүй Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн Газрын тухай хууль”, “Яамны эрх зүйн байдлын тухай хууль”, “Авто замын тухай хууль”-иудыг ноцтой зөрчиж байна гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button