Нийгмийн

Коксжих нүүрсний үнэ найман хувиар өсөж, тонн нь 2663 юань хүрэв

Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ пүрэв гарагт найман хувиар өсөж, тонн нь 2669 юань хүрчээ. БНХАУ-ын коксжих нүүрсний импорт огцом буурсан нь үүнд нөлөөлсөн байна. Мөн дотоодынх нь гарц мөн багасаад байгаа аж.

Тус улсын нүүрсний гарц долдугаар сард зургаан хувиар буурч, 23.1 сая тонн болсон байна. Олборлолтын хэмжээгээр тэргүүлэгч Шаньси муж дахь уурхайнуудын гарц мөн хоёр хувиар буурчээ.

Баасан гарагийн байдлаар Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ 1.17 хувиар өсөж, 2628 юань болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button