НИЙГЭМ
Барилгын хөөсөнцөр шатаж, 16 иргэнийг угаартахаас аварчээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Задгай”-д баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2021.09.06/-ны өдөр 22:00 цагт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:12 цагт очиход 12 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.